Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа явагдаж байна

2017-04-05

Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа судалгаа орон даяр явагдаж байгаа бөгөөд өнөөдөр /2017.04.05/ Жаргалант суманд судалгааны нээлтийг зохион байгууллаа. Нээлтэнд сумын ИТХ-ын дарга, сумын Засаг дарга, Нийгмийн халамжийн мэргэжилтэн, тоологчид, төрийн албан хаагчид оролцлоо. Жаргалант сумын хувьд 4 багийн 456 өрх судалгаанд хамрагдахаар жагсаалт гарсан байна. Судалгаанд хүүхэдтэй бүх өрх, амьжиргааны баталгаажих түвшингээс 40 хувиас доогуур орлоготой өрх хамргадах юм байна.
Судалгааны гол зорилго нь Өрхийн амьжиргааны түвшинг шууд илэрхийлэх, орлогын талаарх мэдээлэл, аргачлал байхгүй үед үүнийг орлохуйц үзүүлэлтүүдийг ашиглан өрхийн амьжиргааны түвшний үнэлэгээг хийж, түүний үр дүнг үндэслэн төрөөс үзүүлэх  нийгмийн тусламж, үйлчилгээнд хамруулах зорилтот бүлгийг сонгоход чиглэж байгаа юм.
Иргэн та судалгаандаа идэвхтэй оролцоорой.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%