Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Сумын хөгжилд- Эрчүүд бидний оролцоо" чуулган боллоо

Сумын ИТХ, ЗДТГ, ГХУСАЗ салбар зөвлөл хамтран “Сумын хөгжилд -Эрчүүд бидний оролцоо” сэдэвт эрчүүдийн чуулганыг 2017 оны 03 дугаар сарын 17 -ны өдөр сумын Соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Чуулганд 4 багийн 150 гаруй эрчүүд оролцов. Чуулганы үеэр Баянхонгор аймгийн лектор Х.Пүрэвбаатар багш "Тэнгэрлэг эр хүн" лекц, Иргэний цэргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Тамгын газрын дарга Б.Өнөрбаяр, Эерэг сэтгэлгээ ба Хандлага сэдвээр Байдраг ахлах сургуулийн багш Д.Амардэлгэр, Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо сэдвээр Байдраг ахлах сургуулийн багш Б.Ууганцэцэг, Байгаль орчныг хамгаалахад иргэн таны оролцоо сэдвээр Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Далхаа, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хэсгийн төлөөлөгч Б.Гансүх, Гэр бүлийн аз жаргал сэдвээр 4-р багийн иргэн Г.Алтанцэцэг нар илтгэл, мэдээлэл тавигдсаны дараа "Сумын хөгжилд эрчүүдийн оролцоо" сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, чуулганаас уриалга гаргасан. "Сумын хөгжилд-Эрчүүд бидний оролцоо" чуулганы төгсгөлд 4-н багийн эрчүүдийн дунд танин мэдэхүйн цэнгээнт "Дөрвөн бэрх" тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд дөрвөн багийн 24 эрчүүд оролцож нэгдүгээр байранд Хөндлөн Булаг 3 дугаар баг, хоёрдугаар байранд Нам толгойн 1 дүгээр баг, гуравдугаар байранд Эмээл толгойн 4 дүгээр баг тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Сумын Эрхэмсэг гоо бүсгүйчүүд "Тэнгэрлэг сайхан эрчүүддээ" Баярын концертоор хүндэтгэл үзүүлж,үдшийн цэнгүүнээр арга хэмжээ өндөрллөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%