Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Сумын хөгжилд малчин эмэгтэйчүүдийн оролцоо" чуулган зохион байгууллаа

2017-03-10

Сумын ИТХ, ЗДТГ хамтран “Сумын хөгжилд малчин эмэгтэйчүүдийн оролцоо” малчин эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганыг 2017 оны 03 дугаар сарын 07 -ны өдөр сумын Соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Чуулганд 4 багийн 250 гаруй малчин эмэгтэйчүүд оролцож сум орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн оруулах хувь нэмэр, малчин эмэгтэйчүүдийн дунд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудаар бүтэн өдрийн турш хамтдаа чууллаа.
Чуулганыг нээж сумын ИТХ-ын дарга Ж.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Өнөрбаяр, сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Т.Пүрэвжав нар үг хэллээ. Тэргүүний малчин эмэгтэйчүүдийн төлөөлөл болох “Алтан тугалын эзэн” Ж.Долгорсүрэн, аймгийн Сайн малчин, мянгат Балданхорлоогийн Жүгдэрийн гэргий сумын Сайн малчин Ц.Оюунхүү, аймгийн Сайн малчин, мянгат малчин Балданхорлоогийн Алтанхуягийн гэргий сумын Сайн малчин Соднойн Долгормаа, аймгийн Сайн малчин, мянгат малчин Ёндонпэрэнлэйгийн Нямдаваагийн гэргий сумын Сайн малчин Цогзолын Оюунбилэг нар хүндэтгэлийн индэрт үг хэллээ. Тус чуулганы үеэр Монгол улсын Гавьяат багш, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор Шархүүгийн Чимгээгийн "Эмэгтэйчүүд өөрийгөө хөгжүүлэх арга ухаанд суралцахуй” сэдэвт лекцээс гадна олон чухал илтгэлүүд тавигдсаны дараа малчин эмэгтэйчүүдийн дунд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, чуулганаас 7 заалт бүхий уриалга гаргасан.
“Сумын хөгжилд малчин эмэгтэйчүүдийн оролцоо” чуулганы төгсгөлд 4 багийн эмэгтэйчүүдийн дунд танин мэдэхүйн цэнгээнт Дөрвөн бэрх тэмцээнийг амжилттай зохион байгуулсан.
Энэхүү чуулганыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, өмнөх чуулганыхаа үр дүнг хэлэлцэж байхаар болов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%