Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Зүүд биш байгаадаа -3" сайн үйлсийн аян

2017-01-09

"ЗҮҮД БИШ Л БАЙГАА ДАА-3” сайн үйлсийн аяныг төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэй 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгууллаа.
“Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд нийгмийн халамж, туслалцаа, дэмжлэг шаардлагатай 1-5-р түвшний өрхүүдэд сайхан сэтгэлт хүмүүсийн энэрэнгүй сэтгэлээр амьдрал ахуйд нь бодитоор хувь нэмэр оруулан туслах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор жил бүр “Зүүд биш л байгаа даа-3” хүмүүнлэгийн арга хэмжээг уламжлалын дагуу зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Сумын ИТХ, Цагдаагийн тасаг-1 тн нүүрс бусад зүйлсийг Оюуны гэр бүлд, Засаг даргын Тамгын газар 1 тн нүүрс, бусад зүйлсийг өрх толгойлсон эх Н.Оюуны гэр бүлд, Байдраг ахлах сургууль -1тн нүүрс, түлшний мод, Соёлын төв-сар шинийн тавгийн идээ будаа, бүтэн жилийн Соёлын төвийн үзвэр үйлчилгээний эрхээр, “Молор эрдэнэ” МСУХолбоо 37 размерын буриад гутал,5 кг будааг өрх толгойлсон Д.Саранхүүгийн гэр бүлд, Сум дундын эмнэлэг- 1тн нүүрс, бусад зүйлс, Бадрах Азийн гэгээ ХХК нь 0-12 насны 3 хүүхдэд буриад гутал, бэлгийн хамт, Тээвэрчдийн холбоо-1 тн нүүрс зэргийг Н.Ганболдын гэр бүлд, Цэцэрлэг 1тн нүүрс, бусад зүйл, Байдрагийн хөгжил ТББайгууллага 1 тн нүүрс, 2016 оны Шилдэг гэр бүл Л.Амарбаянгийн гэр бүлээс 100000 төгрөг, Н.Магнайбаярын гэр бүлээс 60000 төгрөг, Б.Энхбаярын гэр бүлээс шуудай гурил, 3 хүүхдийн бэлэг, Б.Сандагдорж, Г.Мөнхтогтох, Ц.Нямдаваа, Л.Сайнжаргал, Б.Төрмөнх, Г.Долгормаа, Ц.Сүхбаатар, Г.Төмөрбаатарын гэр бүлүүдийн сэтгэлийн бэлэг болох шуудай будаа, бэлэн мөнгө, шинэ жилийн бэлгийг, Ахмадын хороо 10 шуудай аргал зэргийгөрх толгойлсон эх Р.Цэцэгмаагийн гэр бүлд, Өлзийт-Өндөрийн 2-р багийн дарга Ж.Должинсүрэн, Эмээл толгойн 4-р багийн Засаг дарга М.Мөнхдалай, ШТСтанцын эрхлэгч С.Жаргал нар өрх толгойлсон Б.Байгалмаад 1 тн нүүрс, Цаг уурын эрхлэгч Т.Пүрэвжав, Хөндлөн булагийн 3-р багийН Засаг дарга А.Лхагвадорж, Нам толгойн 1-р багийн Засаг дарга Ч.Цэдэвсүрэн нар 1 тн нүүрсийг өрх толгойлсон эх М.Төгсгэрэлд, түүний зээ хүү бүтэн өнчин А.Алтанэрдэнэд 65000 төгрөгний үнэ бүхий буриад гутал,ноосон цамц, бэлгийг Нийгмийн түншлэлийн багаас, Төрийн банк, ХААН банк-1 тн нүүрсийг П.Бадарчийн гэр бүлд, МХСүлжээ ХХК-ны дарга Г.Мэнджаргал, Т.Пүрэвжав даргатай эмэгтэйчүүдийн холбоо, Л.Наран захиралтай Байдраг фото гэрэл зургийн газар-60000 төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй Э.Оргодолын гэр бүлд 2017 оны 01 дүгээр сарын 02 ны өдөр ёслол төгөлдөр гардууллаа.С.Оюун захиралтай Байдраг ахлах сургуулийн хамт олон гэр бүлийн гишүүддээ үдийн зоог барилаа. Сайн үйлсийн аянд нэгдсэн төрийн болон төрийн бус байгууллага иргэддээ баярласнаа илэрхийлье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
                                                                                       Нийгмийн хөгжлийн ажилтан Д.Пагмасүрэн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%