Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сумын ИТХ-ын Төлөөлөгчид сургалтанд хамрагдлаа

2016-12-15

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн дараагийн шат болох “Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн сургалт 2016 оны 12 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Шаргалжуут рашаан сувилалд боллоо. Сургалтыг үндэсний сургагч багш нар амжилттай удирдан явуулсан юм. Сургалтаар Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх ойлголт, эрх зүйн үндэс, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зохион байгуулах, Байгаль орчин ногоон хөгжил, Орон нутгийн төсвийн талаарх ойлголт, түүнийг батлах, хэрэгжилтийг хянахад Хурлын байгууллагын эрх үүрэг, Хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хэрхэн хангах зэрэг сэдвээр мэдлэг, чадвар олгосон. Энэхүү сургалтын зорилго Төлөөлөгчдийг чадавхжуулах замаар Хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгоход чиглэгдэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%