Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Сумын орчны бүсийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай хэлэлцэж, тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн зөвлөлийн даргаар ИТХ-ын дарга Ж.Уранчимэг, Нарийн бичгийн даргаар Б.Санжаасүрэн /Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч/, Гишүүдэд Ц.Жамбалсанжид /ИТХ-ын Төлөөлөгч/, Б.Энхбаатар /ИТХ-ын Төлөөлөгч/, Р.Дамдин /3 дугаар багийн иргэн/, Г.Батсайхан /3 дугаар багийн иргэн/, Д.Далхаа /Байгаль орчны хяналтын улсын байцаагч/, С.Баатарбилэг /Заг, Байдрагийн голын сав газрыг хариуцсан байгаль хамгаалагч/, 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга, 2 дугаар багийн Засаг дарга, 3 дугаар багийн Засаг дарга нарын 11 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулав.
2. Сумын амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөлийн даргаар сумын Засаг даргын орлогч Н.Ганжаргал, Нарийн бичгийн дарга Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Алтанцэцэг, Гишүүдэд Д.Пагмасүрэн, Н.Соронзонболд, Н.Болорцэцэг, Ч.Хишигдорж, Я.Дэлгэрмаа нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулав.
3. Хөрөнгө актлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж холбогдох тогтоолуудыг баталлаа.                                      


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%