Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Анхдугаар хуралдаан боллоо.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 100 хувийн ирцтэй амжилттай хуралдаж, шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, ИТХ-ын даргыг сонгох тухай, ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Сумын сонгуулийн хорооны мэдээллийг сонсож Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардууллаа.  Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Ж.Уранчимэг сонгогдож, сумын Засаг даргаар Д.Сайнбилэгийг сонгож, аймгийн Засаг даргад уламжлахаар болов. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр Ж.Уранчимэг, Д.Сайнбилэг, Н.Ганжаргал, Р.Төгсгэрэл, Н.Болорцэцэг, А.Нанзаа, Д.Ганзориг нар сонгогдов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%