Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хуулийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

2016-03-09

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зохион байгуулж буй “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь иргэн бүрийн үүрэг мөн” уриан дор Баянхонгор аймгийн хууль сахиулах байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр сумын Соёлын төвд боллоо. 
Тус суманд Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн хэлтсийн дарга С.Баярмаа, Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга, Цагдаагийн газрын төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга дэд хурандаа Б.Батбилэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Т.Анхзаяа, Улсын бүртгэл, статистикийн газрын улсын бүртгэгч Х.Оюунсувд, Амьд хууль ТББ-ын хуульч Азбаясгалан нар ажиллаж иргэдэд хууль эрх зүйн сургалт, заавар зөвлөгөө өглөө.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%