Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Залуу гэр бүлийн чуулган боллоо

2016-03-07

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газартай хамтарч "Гэр бүлийн үнэ цэнэ" залуу гэр бүлийн чуулганыг 2016 оны 03 дугаар сарын 04-ны өдөр Жаргалант суманд амжилттай зохион байгууллаа. Чуулганд 50 гаруй гэр бүлийн нийт 100 гаруй иргэн оролцлоо. Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч дарга Д.Ганбаяраар ахлуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус суманд ажиллаж сумын Соёлын төвд "Гэр бүлийн үнэ цэнэ" нэгдсэн лекц зохион байгуулснаас гадна гэр бүлийн боловсрол олгох өртөөчилсөн сургалтыг 7 бүлэгт хуваан дараах сэдвүүдээр сургалт зохион байгуулсан. Үүнд: -Харилцаа хандлага, Талархал уучлал, -Сайн санааны үр жимс, -Гэр бүлээ ерөөх нь, -Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх нь, -Журамт үүрэг, Гэр бүлийн аз жаргал
Мөн нэгдсэн дүгнэлт, хэлэлцүүлэг, үдшийн цэнгүүн зэрэг нэг өдрийг залуу гэр бүлүүд маань өөрсдөдөө зориулсны зэрэгцээ тэдгээр гэр бүлүүдийг соён гэгээрүүлэх ажил боллоо. Сургалтанд хамрагдсан гэр бүлүүдийн сэтгэгдэл маш таатай байсан ба цаашид энэ чиглэлийн сургалт сурталчилгааг тогтмолжуулж ажиллах нь нийгмийн шаардлага болоод байна. Чуулганд оролцсон залуу гэр бүлүүддээ аз жаргал, сайн сайхныг хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%