Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Улсын сайн малчин”-ы цол, тэмдгийг эхнэр, нөхөрт хамтад нь гардуулна

2016-02-03

Монгол түмний уламжлалт сар шинийн баярын өмнө Монгол Улсын Засгийн газраас "Улсын сайн малчин"-ыг тодруулдаг. Энэ жилийн Улсын сайн малчныг баасан гарагт Засгийн газраас зарлана. 2015 оны хувьд манай улсад түүхэндээ хамгийн өндөр буюу 18 сая төл мал хүлээн авсан. Үүнийгээ дагаад сайн малчдын тоо ч мөн нэмэгдэж байна. 

Өнгөрөгч оны 9 дүгээр сард ХХААЯ-наас “Аваргуудаа сонсъё” сэдэвт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат, Улсын сайн малчдын уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулсан. Энэ үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа "Цаашид Улсын гавьяат малчин, сайн малчин зэрэг цол тэмдгийг эхнэр, нөхөр хоёрт хамтад нь олгохоор ярилцаж байна. Учир нь мал маллах, малынхаа тоо толгойг өсгөх зэрэг нь малчин гэр бүлийн хамтын ажиллагаа байдаг. Тиймээс нэг гэр бүлийн эхнэр, нөхөр хоёрт хоёуланд нь олгох нь зүйтэй юм” гэсэн санал гаргасныг малчид баяртай хүлээн авсан. Энэ ажил биелэлээ олж “Улсын сайн малчин” цол, тэмдгийг эхнэр, нөхөр хоёрт олгох Засгийн газрын тогтоол гарсан байна. 
Энэ талаар ХХАА-н сайд Р.Бурмаа “Улсын сайн малчныг малаа өсгөсөн байдлаас гадна малын ашиг шимийг нэмэгдүүлсэн, туслах малчин ажиллуулсан, нийгэмд тустай ажил хийсэн зэргийг харгалзан үзэж шалгаруулдаг. Харин энэ бүхнийг өрхийн тэргүүн ганцаараа биш гэр бүл хамтаараа хийж бүтээсэн байдаг. Тиймээс цол, тэмдгийг эхнэр, нөхөрт хамтад нь өгөхөөр болсон” гэлээ. "Улсын сайн малчин"-ы өргөмжлөл нь өрхийн тэргүүний нэр дээр байх бөгөөд эхнэр, нөхөр хоёрт ижилхэн тэмдэг зүүж өгөх аж.

                                                                                                                               Эх сурвалж: http://www.medee.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%