Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагаатай танилцлаа

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагдаагийн хэсгээс 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагаатай танилцлаа. Сум дундын эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар иргэдээс авсан судалгааны дүнгээс харахад эргэлтийн эмийн сангийн эмний үнэ өндөр, хөнгөлттэй үнээр эм олгодогүй, ажилтны үйлчилгээний соёл, ажлын цаг ашиглалт хангалтгүй гэсэн судалгаа гарсны дагуу эдгээр асуудлыг сайжруулах талаар хэлэлцүүлэг болон зөвлөмжөөр үүрэг чиглэл өгсний дагуу хөнгөлттэй олгодог эмийн жагсаалт болон эмийн үнийг нийтэд ил тод байршуулсан сайн тал байна. Мөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийн олголт, хугацаа дуусан эмийн устгал хийгдсэн эсэхтэй танилцлаа. Эмний үнийн хувьд аймгаас ирсэн үнэ дээр 10-30 хувийн нэмэгдэл хийдэг гэж хариулж байгаа юм. Иймд эмний үнийг аймгаас татан авсан болон худалдах үнийг харьцуулж тавих чиглэл өгөв. Эмний үнийг ил байршуулснаар иргэд эмний үнэнд хяналт тавих боломжтой юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%