Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Авлигын эсрэг олон улсын өдрөөр

2015-12-10

Жил бүрийн 12 дугаар сарын 09-нд Авлигын эсрэг олон улсын өдөр болдог. Үүнтэй холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 09-ны өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас Авлигын эсрэг хуулийг олон нийтэд сурталчлах, таниулах, авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн албан хаагчдын дунд гарын авлага, санамж тарааж, хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгууллаа. Тэмцээнд нийт 8 баг оролцож, 1, 2, 3 дугаар байр эзлүүллээ. Тэмцээний нэг номер  багуудын дунд "Авлига" сэдвээр 8-16 мөрт шүлэг бичих даалгавар байлаа. "Авлига" сэдвээр бичсэн шүлгүүдээс...
                       "Авлига" Соёл баг
Хээл хахууль өгвөл хэрэгт холбогдоно
Эрх мэдлээ хэтрүүлбэл 
Эрхэм алдар чинь сэвтэнэ
Эд хөрөнгө завшвал
Ирээдүй хойч чинь мөхнө
Даралт шахалт үзүүлбэл 
Дараагийн үе чинь доройтно
Ах дүүсээрээ хүрээлэгдвэл
Ажил төрөл чинь зогсоно
Хууль бус хандив чинь
Хувь хүнийг эвдэнэ
Авлигаас ангид байвал ажил үйлс чинь дэлгэрнэ
                                                        "Авлига" Оргил баг
Авлига аз жаргал хоёр нь 
Сайхан муухай хоёр
Авлига хээл хахууль хоёр нь
Ах дүү хоёр
Эрх мэдэл, эд хөрөнгө хоёр нь 
Эгч дүү хоёр
Дарамт шахалт үзүүлэх
Тал тохой татах хоёр нь 
Дарга цэрэг хоёр
Ай даа хүмүүс минь 
Амьдрах сайхан
Авлигагүй бол бүр сайхан



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%