Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ирэх оноос ЭМД-ын ШИМТГЭЛ НЭМЭГДЭНЭ

2015-12-08

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр батлагдаж, долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. 

ЭМД-тай мөртлөө эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмийн үнийн хөнгөлөлт үйлчилгээ авахдаа иргэд, даатгуулагчид халааснаасаа дахин нэмэлт төлбөр төлж байгааг зогсоох зорилготой тус хуулийн гурван заалт 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

Уг гурван заалт хэрэгжсэнээр: 

  1. Даатгуулагч /ажил хийдэг хүмүүс/ сард өөрийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөөс доошгүй хувийг ЭМД-ийн шимтгэлд төлөх болж байна.
     
  2. Насанд хүрээгүй хүүхэд, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчид сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувь буюу 1,920 төгрөгийн шимтгэл төлнө.
     
  3. Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч шимтгэлийг өөрөө хариуцан төлнө.

Эрүүл Мэндийн Даатгалын тухай шинэчлэгдсэн хуулийн одоо мөрдөгдөж байгаа онцлох заалтуудыг танилцуулж байна.

ТӨЛСӨН ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭНЭЭС ҮЛ ХАМААРАН ДААТГУУЛАГЧИД ҮҮССЭН САНХҮҮГИЙН ЭРСДЭЛИЙГ ХУВААЛЦАХ

Эрүүл мэндийн албан журмын даатгал нь даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран эрүүл мэндийн улмаас даатгуулагчид үүссэн санхүүгийн эрсдэлийг хуваалцах эв санааны нэгдлийн зарчимд тулгуурлана.

АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛД ЗААВАЛ ДААТГУУЛАХ 

Монгол Улсын иргэн албан журмаар буюу заавал даатгуулна. Гадаадын иргэн болон харьяалалгүй хүн өөрөө хүсвэл албан журмын эрүүл мэндийн даатгалд даатгуулж болно.

ЭМД-ЫН ЗАРДЛАА ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНДЭЭ ШИЛЖҮҮЛЭХ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаар /одоогийн байдлаар 1.800.0 мян.төг/-аас хэтэрсэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг даатгуулагч гэр бүлийн өөр нэг даатгуулагч-гишүүний зөвшөөрснөөр түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулах боломжтой.

ӨНДӨР ӨРТӨГ БҮХИЙ ЗАРИМ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ЭМД-ЫН САНГААС ОЛГОХ

Эрүүл мэндийн даатгалд хамаарах тусламж, үйлчилгээний багцад өртөг өндөр бүхий зарим тусламж, үйлчилгээ, түүнд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх зарим төрлийн хиймэл эрхтэн, протезийн зардлыг үнийн тодорхой хэсгийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгож энэ оны долоодугаар сарын 1-ний өдрөөс олгож эхэлсэн.

/Өндөр өртөгтэй мэс засалд хэрэглэгдэх 80 гаруй нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн 75 орчим хүртэл хувийг даатгалын сангаас хариуцан төлөх бөгөөд тухайлбал зүрхэнд суулгах пейсмейкерийн багцын үнэд даатгалын сангаас 5,484,000 төгрөг, түнхний хиймэл үе хийлгэхэд 5,250,000 төгрөг, өвдөгний хиймэл үе хийлгэхэд 4,875,000 төгрөг төлнө/

                                                                                          Эх сурвалж: http://www.ikon.mn/n/m3u

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%