Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталлаа

2015-12-04

Монгол улс энэ өдөр тэтгэврийн шинэ төрөлтэй боллоо. Манай улсын хувьд өөрийн онцлогт тохирсон тэтгэврийн нэгдсэн “жортой” болж чадаагүй энэ үед  давхар тэтгэврийн асуудлыг хамгийн оновчтой сонголт гэж салбарынхан үзэж байна. Хууль 2017 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

Монгол улсын нийт хүн амын 69 хувийг 15-аас дээш насныхан эзэлж байна. Дээрхи насныхны 60 гаруй хувийг гэр бүлтэй иргэд эзэлдэг гэх судалгаа байна. Давхар тэтгэвэр буюу хамтын тэтгэврийн хуулийн үндсэн зорилт нь гэр бүлийн бат бэх харилцааг бэхжүүлэхэд оршиж байгаа гэж хууль санаачлагчид үзжээ. Тодруулж хэлбэл эхнэр нөхөр хоёрын аль нэг нь түрүүлж нас нөгчихөд 5 жилийн хугацаанд нөхөр нь эхнэрийнхээ, эхнэр  нь нөхрийнхөө тэтгэврийг үргэлжлүүлэн авах хууль юмаа. Энэ хууль эрэгтэй 60, эмэгтэй 55 насны гэр бүлд  хүчин төгөлдөр үйлчилнээ. Харин их хурлын зарим гишүүд энэ хуулийг шоу болчих вий хэмээн хардаж байгаагаа хэллээ. Хэрвээ өгөх гэж байвал заавал үхсэний дараа биш амьдад нь тэтгэврийг нэмэх ёстой гэдгийг сануулж байлаа.

Хамтын тэтгэврийн тухай хууль 15 бас түүнээс дээш жил ханилж гэрлэлтээ батлуулсан  эхнэр нөхөрт үйлчилнэ. Харин 20 ба түүнээс дээш насны зөрүүтэй болон гэрлэлтээ батлуулаагүй, тусдаа амьдарч буй гэр бүл  хамтын тэтгэвэр авах боломжгүй юм. Урьдчилсан тооцооллоор эхний ээлжинд  76 мянган иргэн хамтын тэтгэврийг авах байх гэдгийг хэлж байна.Хуулийг албан ёсоор 2014 оны нэгдүгээр сард өргөн барьсан ч олон чуулган дамнан яригдсан гэдгийг хэлж байлаа. Хууль хэрэгжиж эхлэхэд улсын төсөвт 10 орчим тэрбум төгрөгний ачаалал үүснэ гэж үзэж байна.

Ийнхүү Монгол Улс  Ахмад настанд чиглэсэн  нийгмийн хамгааллын хамгийн том бодлогоо баталлаа. Хуулийн төслийг үндсэн хууль болон нийгмийн даатгалын  болон тэтгэвэр тэтгэмжийн тухай хуультай нийцүүлэн боловсруулсан учраас холбогдох хуулиудад өөрчлөлт орохгүй юм байна.  

                                                                        Эх сурвалж: http://www.ubs.mn/news/10617

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%