Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагын зөвлөгөөн боллоо

Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагын зөвлөгөөн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнийг нээж сумын Засаг дарга үг хэлсний дараагаар төсвийн байгууллагын дарга, эрхлэгч нар Байгууллагын дотоод зохион байгуулалт, Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар цаашид авах арга хэмжээ, Ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж ажиллах талаар илтгэл тавьсан. Зөвлөгөөнд төсвийн байгууллагуудын бүх албан хаагчид хамрагдаж, цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах уриалгыг зөвлөгөөнд оролцогчдоос гаргасан. Мөн хамт олноо манлайлан, төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн ажилладаг Засаг даргын Тамгын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч Ц.Сарантуяа, Байдраг ахлах сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Д.Алтантуул, Сум дундын эмнэлгийн лаборант Н.Оюунчимэг, Цэцэрлэгийн нярав Х.Эрдэнэбилэг нарыг шагнаж урамшуулсан.
                                                                                                                                        Мэдээ бэлтгэсэн: Б.Өнөрбаяр

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%