Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Бид монголоороо гоёдог" арга хэмжээ

2015-12-03

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр, Улс тунхагласны 91 жилийн ойн баярыг хамтатган Жаргалантчууд "Бид Монголоороо гоёдог" арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр монгол бичгийн үзэсгэлэн, үндэсний бөхийн барилдааныг 3 насны ангилалд зохион байгуулж, Үндэсний өв соёлоо дээдлэгч хамт олныг шагнаж урамшууллаа. Үндэсний өв соёлоо дээдлэгч хамт олноор Байдраг ахлах сургууль, Сум дундын эмнэлэг, цэцэрлэгийн хамт олны бүтээлүүд шалгарлаа. Үндэсний бөхийн 12-14 насны ангилалд С.Дагвабазар түрүүлж, н.Баяржаргал үзүүрлэн, Д.Буянтөгс, Ж.Барсболд нар шөвгөрсөн ба 15-17 насны ангилалд Б.Анхбаяр түрүүлж, Б.Уламбаяр үзүүрлэн, Н.Бөхбат, Ц.Адарсүрэн нар шөвгөрлөө. Насанд хүрэгчдийн барилдаанд С.Батжаргал түрүүлж, Ц.Ууганхүү үзүүрлэн, М.Далайжаргал, Ч.Бямбасүрэн нар шөвгөрсөн. 
                                                                                                                       Мэдээлэл бичсэн: Д.Пагмасүрэн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%