Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Иргэдээс ирүүлсэн саналын дагуу цаашид авах арга хэмжээний талаар Сум дундын эмнэлэгт зөвлөмж хүргүүллээ.

2015-12-03

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Сум дундын эмнэлгийн төрийн үйлчилгээний чанар хүртээмжид хяналт тавих төсөл хэрэгжүүлж, төслийн хүрээнд Сум дундын эмнэлгийн үйлчилгээний талаар иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авсан.
Сум дундын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар 6 бүлэгт 34 асуулгаар санал асуулга авлаа. Санал асуулгыг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд сумын төв болон хөдөөгийн гурван багийн 341 өрхөөс ИТХ-ын Төлөөлөгчдөөр дамжуулж авсан. Судалгаанд Нам толгой 1 дүгээр баг 76 өрх, Өлзийт өндөр 2 дугаар баг 66 өрх, Хөндлөн булаг 3 дугаар баг 94 өрх, Эмээл толгойн 4 дүгээр багийн 105 өрхийн нийт 341 өрх хамрагдсан.
Иргэдээс ирүүлсэн саналын дагуу цаашид авах арга хэмжээний талаар Сум дундын эмнэлэгт зөвлөмж хүргүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%