Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хөндлөн булаг 3 дугаар багийн ИНХ-ын дарга М.Нарантогтохтой ярилцлаа

Асуулт: Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө товч танилцуулаач?
Хариулт: Магийн Нарантогтох. Хөндлөн булаг 3 дугаар багийн ИНХ-ын дарга. Ам бүл 4. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг.

Асуулт: Орон нутгийн асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоо хир байдаг вэ?
Хариулт: Орон нутгийн асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоо сул байна.

Асуулт: Багийн удирдлагын зүгээс иргэдийн оролцоог хангах талах ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? Танай багаас иргэдийн оролцоотой хийгдсэн онцлог ажил юу вэ?
Хариулт: Багийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор багийн төвийг иж бүрэн тохижуулж ашиглалтад оруулаад байна. Багийн Засаг дарга болон багийн эмчийг багийн төвд тогтмол суурьшин ажиллах бололцоог хангаж орон сууцжуулан сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн.

Асуулт: Багийн Иргэдийн Нийтийн Хуралд залуучууд ач холбогдол өгч оролцдоггүй юм шиг санагдсан. Тэр тусмаа залуучуудын оролцоо хангалтгүй байдаг. Энэ талаар
Хариулт: Багийн залуучуудын хуралд оролцох оролцоо нь сул байна. Цаашид багийн төвд суурьшил бий болбол хуралд оролцох оролцоо нь сайжрах  болов уу.

Асуулт: Төсвийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл арга хэмжээнд иргэдийн саналыг тусгах талаар хуульчилж өгсөн нь иргэдийн оролцоог хангахад чиглэсэн гэж бодож байна.
Хариулт: Төсвийн тухай хуулинд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл арга хэмжээнд тусгагдсан ч санхүүжилт бүрэн хийгдэхгүй иргэдийн санал биелэхгүй байгаа байгаа учраас нөлөөлөх байдал сайнгүй байна.

Асуулт: Нутгийн удирдлагад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга зам?
Хариулт: Орон нутагт төсвийн эрх мэдэл, хуваарилалт, урамшуулал зэргийг шилжүүлбэл иргэдийн оролцоо нэмэгдэх болно.

Асуулт: Ярилцлага өгсөн танд баярлалаа.              
Хариулт: Баярлалаа
                                                                      Ярилцсан Д.Уранчимэг

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%