Шатрын аваргууд тодорлоо
Монгол Улсын Их Хурлын ивээл дор жил бүр уламжлал болгон Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхчдын сумын аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд эрэгтэй 1 дүгээр байр С.Ариунсан, 2-р байр Д.Дашцэрэн, 3-р байр Л.Наранбаатар, эмэгтэй 1 дүгээр байранд М.Баасанбаяр нар шалгарч Баянхонгор аймагт өрсөлдөх эрхтэй боллоо.