Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сум хөгжүүлэх сангийн зээлийн зарцуулалт, үр дүн сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

2015-12-04

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн хороо, Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл хамтарч Сум хөгжүүлэх сангийн зээлийн зориулалт, үр дүнгийн талаар 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын дүн, Сум хөгжүүлэх сангийн зээл олголт, зарцуулалтын талаарх тайлан зэргийг танилцуулсны зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах журам”-ыг иргэдэд танилцууллаа.  Хэлэлцүүлэгт оролцогчдоос Сум хөгжүүлэх сангийн талаарх мэдээллийг иргэдэд хүртээмжтэй хүргэх, Сум хөгжүүлэх сангаас зээл олгох, хяналт тавих журам боловсруулж батлуулах, Жижиг дунд бизнес эрхлэгчид болон иргэдийг оролцуулан зөвлөгөөн зохион байгуулж, цаашид жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогоо тодорхойлох зэрэг саналын дагуу сумын Засаг даргад дээрх чиглэлээр зөвлөмж хүргүүлсэн. Сум сум хөгжүүлэх сангаас жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр зээл авч, зээлээ зориулалтын дагуу үр дүнтэй ашиглаж буй 8 иргэн, аж ахуйн нэгжид үйл ажиллагааг нь дэмжих, урамшуулах чиглэлээр талархал өгсөн. Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулснаар иргэд Сум хөгжүүлэх сангийн талаар тодорхой ойлголттой болсны зэрэгцээ, Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үр дүнгийн талаар хэлэлцэж, ололттой болон дутагдалтай талыг тодорхойлж, цаашид анхаарах болон авч хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөмж, чиглэл хүргүүлсний зэрэгцээ зээл авсан, иргэд, аж ахуйн нэгжийн талаар тодорхой мэдээлэлтэй болсон нь давуу талтай юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%