Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Хүүхдийн эрх ба эцэг эхийн үүрэг хариуцлага" сэдэвт өртөөт уралдаан тэмцээн боллоо

2015-11-16

“Хүүхдийн эрх ба эцэг эхийн үүрэг хариуцлага” сэдвийн дор “Хуулиа дээдлэе” аяны хүрээнд өртөөт уралдааны удирдамжийг боловсруулан төрийн болон төрийн бус байгууллагуудад хүргүүлэн, албан хаагчид сумын иргэдийн төлөөллийг хамруулан хүүхдийн халдашгүй эрхийг хамгаалах, хүүхдэд чиглэсэн үр бүтээлтэй ажлуудыг зохион байгууллаа. Тэмцээнд Засаг даргын Тамгын газар, Байдраг ахлах сургууль, Сум дундын эмнэлэг, цэцэрлэгийн 4 багийн 60 гишүүд оролцсон дэвжээ тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. 
Багууд нийт 5 өртөөгөөр аялсан ба багийн нийлбэр оноогооор Г.Нарангэрэл чиглүүлэгч багштай Байдраг ахлах сургууль 164 оноогоор тэргүүн байр, М.Сайнбилэг чиглүүлэгч багштай Сум дундын эмнэлэг 163 оноогоор дэд байранд шалгарч шагнагдлаа. Удаах байруудад Т.Алтаншагай чиглүүлэгч багштай ЗДТГазар, М.Эрдэнэчимэг чиглүүлэгч багштай цэцэрлэгийн багууд тус тус удааллаа. Тэмцээнийг нийгмийн түншлэлийн багийн гишүүн халамжийн мэргэжилтэн Г.Алтанцэцэг, Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүн цагдаагийн хэсгийн ахлах ахлагч Н.Ариунболд, Байдраг ахлах сургуулийн орос хэлний багш Д.Амардэлгэр нар шүүлээ. Тэмцээний гол шалгуур үзүүлэлт бол хариуцсан гудамж хороолол болон эцэг эхийн төлөөллүүдээс хамруулсан оролцоог харгалзан дүгнэлээ. 
Өртөө нэг: Бүтээлч ажил /0-18 насны өөрийн байгууллагын дааж авсан хагас, бүтэн өнчин болон зорилтот өрхийн 1 хүүхдэд зөвхөн өөрт нь хэрэгцээт зүйлээр туслах ажил байсан ба энэхүү өртөөнд сум дундын эмнэлэг бүтэн өнчин Н.Гантулгад 47000 үнэ бүхий хувцас хичээлийн хэрэгсэл бэлэглэж үдйин хоолоор дайлж, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан ба ЗДТГазар зорилтот өрхийн өрх толгойлсон эхийн Б.Шинэбаярт 70000 өвлийн куртка, ширэн гутал, цэцэрлэг 83000 төгрөгний үнэ бүхий өвлийн куртка, гутал, өмд, цамцыг зорилтот өрхийн Б.Очирбатад, Байдраг ахлах сургууль зүрхний хүнд өвчтэй Т.Сумъяабазарт эмчилгээнд 270000 төгрөгийг тус тус гардуулан өглөө.
Өртөө хоёр: 
Багуудын мэндчилгээ нь “Хүүхдийн эрх ба эцэг эхийн үүрэг хариуцлага”сэдэвтэйгээ уялдсан шинэлэг хэлбэрээр зохион байгуулагдлаа. 
Эцэг эхийн санамсаргүй санаандгүй гаргах алдаа, зөв шийдлийг харуулсан “Хэрэвээ би хүүхэд байсан бол...” 5-8 минутын дүрийн тоглолтыг чадварлагаар үзүүллээ. 
Өртөө гурав: 
Эцэг эхийн үүрэг хариуцлагыг багтаасан доорхи хуваарьт сэдвүүдээр 05-10 минутын мэдээллүүдийг хийж гарын авлага тараасан ба үүндээ иргэдийг хамруулан ажлын байрны дасгал хийлгэсэн нь иргэдэд хүрсэн ажил боллоо. 
Засаг даргын тамгын газар, Цагдаагийн хэсэг /Ахуйн ослоос урьдчилан сэргийлэх нь/ 
Байдраг ахлах сургууль / Хүүхэдтэйгээ хэрхэн тоглож, ярилцан, сонсох вэ?/ 
Сум дундын эмнэлэг /Хүүхдийн эрүүл мэнд аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь/
Цэцэрлэг, Соёлын төв / Хүүхдийн эрхийн тухай хууль/ 
Өртөө дөрөв. Авхаалж самбаа сорих тэмцээнд хамгийн богино хугацаанд хамгийн өндөр пирамид үүсгэхэд багууд идэвхтэй сайн оролцлоо. Тэмцээний шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантулга нараар гардуулууллаа. 
Тэмцээнд идэвх санаачлага гарган оролцсон байгууллагын гишүүд болон эцэг эхийн төлөөллүүддээ баярласнаа илэрхийлье.
                                                                                                                                           Мэдээ бэлтгэсэн: Д.Пагмасүрэн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%