Сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээний хэрэгжилтийг эрчимжүүлж “Эрүүл амьдралын
төлөө хамтдаа” сэдэвт нээлттэй хаалганы өдрийг 10 дугаар сарын 30 –ны
өдөр сумын соёлын төвд зохион байгууллаа.Нээлттэй хаалганы өдрөөр:
Биеийн өндөр, жин, даралт хэмжих,урьдчилан сэргийлэх үзлэг болон
зорилтод бүлгийнхэнд артерийн даралт, чихрийн шижин өвчний эрт
илрүүлгийн үзлэгийг зохион байгууллаа. Үзлэгт зорилтод бүлгийн 56, бусад
42 нийт 98 хүн хамрагдсан. ЭХО-н үзлэг, оношилгоонд 35 иргэн, зүрхний бичлэгийг нийт 32 иргэн тус тус хамрагдлаа.
Өндөгний цусны дэлгэрэнгүй шинжилгээг 26, элэгний хавдарын шинжилгээг 2, шээсний шинжилгээг 14 иргэнд хийж оношиллоо
.Иргэдээс сум дундын эмнэлгийн үйл ажиллагааны талаар санал асуулга авлаа.
Мөн нийгмийн эрүүл мэндийн ажилтан “Байдраг” ахлах сургуулийн “Гэрэлт ирээдүй” эмчийн багийн сурагчидтай хамтран “Чихрийн шижин өвчин, даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх”, Зөв зохистой хооллолт”, “Архи, тамхины биед үзүүлэх хортой нөлөө” сэдвүүдээр 136 иргэд зөвлөгөө өгч, гарын авлага тараалаа.
Нээлттэй хаалганы өдрийн үеэр сум дундын эмнэлгийн тогооч С.Сувдмаа “Эрүүл зөв зохистой хооллолт” хоолний үзэсгэлэнг гаргаж, ард иргэдээр амтлууллаа
Улаанбаатар хотоос ирсэн шүдний эмч нар “Нээлттэй хаалганы өдрөөр” иргэдэд шүдний оношилгоог үнэ төлбөргүй үзүүллээ. Мөн явуулын эмийн сан ажиллууллаа.
Мэдээг Сум дундын эмнэлэг