Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Баянхонгор аймгийн 3-н суманд 665 сая төгрөгийн санхүүжилттэй 17 дэд төсөл хэрэгжиж байна.

2015-10-27

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Б. Эрдэнэ-Очир 2015 оны 10-р сарын 1-3 ны өдрүүдэд Баянхонгор аймгийн төслийн 3 суманд ажиллаж, ашиг хүртэгч нартай уулзаж дэд төслийн хэрэгжилттэй танилцлаа. Тэрээр өрхийн хүнсний ногооны хэрэглээний нэр төрлийг олшруулах, орлого нэмэгдүүлэх, орон нутгийн малын тэжээлийн нөөцийг сайжруулахад  дэмжлэг үзүүлж байгаа эдгээр дэд төслийн хэрэгжилтийн явцтай газар дээр нь танилцсаны зэрэгцээ тулгарч байгаа бэрхшээл, цаашдын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах арга замын талаар ашиг хүртэгч нарын санал бодлыг сонслоо.

Эдгээр 3 суманд ногоон тэжээл, хүнсний ногоо жимс жимсгэний чиглэлээр Хөдөө аж ахуйн маркетинг төслийн санхүүжилтээр дэд төсөл хэрэгжүүлсэн хоршооны ашиг хүртэгчид энэ намар нийт  224,3 тонн ургац хураан авч өрхийн хүнсний ногооны хэрэглээгээ цаашлаад өрхийн орлогоо нэмэгдүүлсэн байна.

  


                                                                                                                                                                     Эх сурвалж: http://mn.lampmongolia.mn/n/250#

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%