Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хангайн бүсийн спортын тэмцээний аваргууд тодорлоо

2015-10-23

Хангайн бүсийн сумдын дунд 10 дугаар сарын 20-21-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд Ж.Ганчулуун ахлагчтай Галуут сумын баг тамирчид тэргүүн байр, М.Батбаатар ахлагчтай Жаргалант-1 баг тамирчид дэд байр, Д.Сайнбилэг ахлагчтай Жаргалант-2 баг гутгаар байр, эмэгтэй төрөлд Г.Саранчимэг ахлагчтай Галуут сумын баг тамирчид тэргүүн байр, Т.Алтаншагай ахлагчтай Жаргалант сумын баг тамирчид дэд байр, Дорждулам ахлагчтай Заг сумын баг тамирчид гутгаар байрт тус тус шалгарч шагнагдлаа. Мөн уламжлалт шатрын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй төрөлд Ж.Баянжаргал түрүүлж, Жаргалант сумын С.Ариунсан дэд байр, Заг сумын Доосүрэн гутгаар байр, эмэгтэй төрөлд Заг сумын Мөнхзаяа тэргүүн байр, Жаргалант сумын М.Баасанбаяр дэд байр , Жаргалант сумын С.Ундрах гутгаар байрт шалгарч алт, мөнгө , хүрэл медалын эздээр тодорлоо. 
Тус тэмцээний эрэгтэй шилдэг довтлогчоор Жаргалант сумын шигшээ багийн тамирчин волейболын спортын мастер С.Идэрбаясгалан, шилдэг эрэгтэй холбогчоор Жаргалант сумын шигшээ багийн тамирчин Б.Эрдэнэбаяр, шилдэг эмэгтэй холбогчоор Галуут сумын тамирчин Б.Хишигбуян, шилдэг довтлогчоор Заг сумын тамирчин Д.Дорждулам нар шалгарч шагнагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%