Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сумын Соёлын төвд 570,0 сая төгрөгийн их засвар хийгдлээ

2015-10-20

Жаргалант сумын Соёлын төвийн их засварын нээлт өнөөдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр боллоо. Соёлын төвийн Их засварын нээлтийн арга хэмжээнд Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлийн Тэргүүлэгчид, Баянхонгор аймгийн Боловсрол, соёлын газрын төлөөлөлөөс гадна Таеквондогийн дэлхийн аваргын мөнгөн медальт  ‪#‎Баянхонгор‬ аймгийн ‪#‎Жаргалант‬ сумын унаган хүү Отгонбаяр оролцсоноор онцлог боллоо. Сумын Соёлын төвийн их засвар нь нийт 570 сая төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд Халзан хайрхан компани засварын ажлыг хийж гүйцэтгэлээ. Ийнхүү Соёлын төв их засварт орсноор Жаргалантчууд ая дутхай орчинд соёл, урлаг, спортын арга хэмжээг явуулах нөхцөл бүрдэж байна. Жаргалант сумаас урлаг, спортын авьяастнууд олноор төрөн гарах нь дамжиггүй ээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%