Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан сургалтанд хамрагдав.

Авлигатай тэмцэх газраас Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд болон мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудад зориулсан сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Баянхонгор хотноо зохион байгууллаа. Сургалтанд сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Багийн Засаг дарга нар, Байгууллагын дарга, эрхлэгч нар, Тамгын газрын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга нар оролцлоо. Энэхүү сургалт нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчлах, мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%