Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Өлзийт өндөр 2-р багийн иргэд тав тухтай орчинд төрийн үйлчилгээг авах боломж бүрдлээ

2015-10-15

Өлзийт-Өндөр 2-р багийн төвийн барилга нь 1975 онд анх ашиглалтанд орж, он цагийн уртад элэгдэн хуучирсан байсан. Тус багийн Улсын сайн малчин У.Мэндбаяр, Ж.Рагчаасүрэн, Аймгийн сайн малчин Б.Жүгдэр, Б.Алтанхуяг, Сумын сайн малчин М.Батсайхан, мянгат малчин Ц.Ойдовсамбуу, С.Батсуурь нарын сайн малчдын хандиваар багийн төвийн барилгад их засвар хийж, тохижуулжээ. Мөн гаднах талбайг хайсжуулж, чацаргана, улиас тарьсан байна.  Энэхүү барилгад засвар хийх ажлыг багийн Засаг дарга Ж.Должинсүрэн санаачлан, багийн иргэдээ удирдан зохион байгуулж, шинэ багийн төвөөс дутахааргүй сайхан болгожоо. Тус багийн иргэд маань тав тухтай орчинд төрийн үйлчилгээг авах боломж бүрдэж  байна. Багийн нутагтаа эзэн нь байж, их зүйлийг хийж бүтээж буй Засаг дарга Ж.Должинсүрэнд ажлын амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%