Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Бид тэнгэрлэг эцгийн охид" охидын анхдугаар чуулган зохион байгуулагдлаа

2015-10-12

Олон улсын Охидын өдөр буюу 10-р сарын 10 ны өдөр Жаргалант сумын Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхэд хамгааллын хамтарсан баг, "Сувдан сондор" охидын өөрөө удирдах байгууллага хамтран "Бид тэнгэрлэг эцгийн охид" охидын анхдугаар чуулганыг амжилттай зохион байгууллаа. Чуулганд анги бүрийн төлөөлөл болох 63 охид оролцсон ба 1-р ангийн бяцхан сурагчид Хүүхдийн эрх, үүргийг уншсанаар чуулганы үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд чуулганыг нээж сумын Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Д.Сайнбилэг үг хэллээ. Мөн сумын Хүүхдийн элч төлөөлөгч, Олз-Баялаг ХХК-ны захирал А.Хосэрдэнэ чуулганд оролцогчдод баяр хүргэж, "Бага насаа би хайрлаж явна" дууг охидуудтайгаа хамтран дууллаа. "Хүүхдийн үгийг сонсъё" илтгэлийг Байдраг ахлах сургуулийн 10А ангийн сурагч М. Билгүүн тавилаа. 
Чуулганы үеэр Монголын Хүүхэд Хөгжил Хамгааллыг дэмжих Холбооны Хүүхдийн төлөө медалиар Хүүхдийн элч А.Хосэрдэнэ, сумын Соёлын төвийн хөгжмийн багш Д.Ганболд, мөн Холбооны Шилдэг сурагч медалиар Байдраг ахлах сургуулийн 5а ангийн сурагч О.Сайханцэцэг, 6а ангийн сурагч Б.Нарансолонго, Авъяаслаг сурагч медалиар 10а ангийн сурагч Н.Өлзийбаяр нар тус тус шагнагдлаа. Олон улсын Охидын өдөр"-ийг угтан охидуудын дунд "Охин заяа" гар зургийн уралдааныг /1-2,3-5-р анги/, Жаргалант нутгийн хөгжлийн хамтдаа зохион бичлэг, Эсээ бичлэгийн уралдаан 10-12-р анги, гар бөмбөгийн /6-9, 10-12-р анги/ тэмцээнүүдийг зохион явууллаа. "Охин заяа" гар зургийн уралдааны /1-2-р анги/1-р байранд 1а анги Б.Анарэрдэнэ, 2-р байранд 1а анги А.Халиун, 3-р байранд 1б анги С.Ууганцэцэг нар шалгарсан бөгөөд Цэцэрлэгийн ажилтан П.Батсайханы гэр бүл ивээн тэтгэлээ. "Охин заяа" гар зургийн уралдааны /3-5-р анги/1-р байранд 4а анги О.Номин , 2-р байранд 4б анги А.Хүслэн, 3-р байранд 4б анги Б.Болор-уянга нар шалгарсан бөгөөд шагналыг Г.Алтанхуяг эрхлэгчтэй сум дундын эмнэлэг, Эсээ бичлэгийн уралдаан /10-12-р анги /1-р байранд 12б анги Ц.Долгорсүрэн, 2-р байранд 11а анги Г.Номинэрдэнэ,3-р байранд 12б анги Б.Сансармаа нар шалгарсан ба шагналыг Т.Батэрдэнэ эрхлэгчтэй Соёлын төв, Жаргалант нутгийн хөгжлийн хамтдаа зохион бичлэгийн уралдаан /10-12-р анги/1-р байранд 11а анги С.Удамзаяа, 2-р байранд 11а анги Г.Солонго, 3-р байранд 12б анги А.Амарзаяа нар шалгарсан ба шагналыг Н.Ариунтуяа эрхлэгтэй цэцэрлэгийн хамт олон , гар бөмбөгийн /6-9 анги/ тэмцээний 1-р байранд 9а анги Баярмаа ахлагчтай баг тамирчид, 2-р байранд Ж.Номинэрдэнэ ахлагчтай 6а ангийн баг тамирчид , 3-р байранд А.Номундарь ахлагчтай 8а ангийн баг тамирчид шалгарсан бөгөөд тэмцээнийг Олз-баялаг ХХКомпани, 10-12 ангийн 1-р байранд Г.Шинэбилэг ахлагчтай 11б ангийн баг тамирчид, 2-р байранд Ж.Долгоржав ахлагчтай 11б ангийн баг тамирчид, 3-р байранд Ч.Дэлгэрмаа ахлагчтай 12б ангийн баг тамирчид шалгарсан бөгөөд тэмцээнийг сумын Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Сайнбилэг нар тус тус ивээн тэтгэлээ. Чуулганд оролцогчидод ЗДТГазар, Байдраг ахлах сургууль, сум дундын эмнэлэг, цэцэрлэгийн хамт олон үдийн зоог барьсан ба цэцэрлэгийн хамт олон амттай үдийн зоогийг бэлдсэн байна. Тэнгэрлэг эцгийн эрхэмсэг гүнж нарыгаа Эмээл толгойн Боди суварган дээр гаргаж сумын товч танилцуулгыг хийсэн ба зохион байгуулагчид тэдэнтэй санал бодлоо солилцлоо. Мөн "Хэрэв ээ сайхан амьдарч байвал" сайхан дуугаар сумын төвд тавигдаж буй засмал замаар жагсан орж ирснээр чуулганы үйл ажиллагаа өндөрлөлөө.

Охидын чуулганыг хамтран зохион байгуулсан аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн хамт олон болон мэргэжилтэн Оюунсүрэн, сумын ЗДТГазар, Байдраг ахлах сургууль, Сум дундын эмнэлэг, Цэцэрлэг, Соёлын төв, Байдраг ахлах сургууль, Цэцэрлэгийн тогооч нар, Л.Наран захиралтай Солонго гэрэл зургийн газар, П.Батсайханы гэр бүл, О.Мөнхбатын гэр бүл, Хүүхдийн элч А.Хосэрдэнэ болон нийт эцэг, эхчүүддээ баярласнаа илэрхийлье. 

                                                                                                                                      Мэдээ бэлтгэсэн Д.Сайнбилэг

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1356
530 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%