Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх" нь төслийн хүрээнд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Сум дундын эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмжид хяналт тавих, ИТХ-ын хороодын үйл ажиллагааг идэхжүүлэх чиглэлээр тэтгэлэгт төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар захирамжаар тэтгэлгийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Төсөл хэрэгжүүлэх ажлын хэсэг өнөөдөр анхны хурлаа хийж, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө нарийвчлан гаргалаа.