Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Малын үүлдэр угсаа сайжрах боломж бүрдэж байна

2015-10-06

Дэлхийн банкны санхүүжилтээр тус суманд хэрэгжиж буй “Хөдөө аж ахуйн маркетинг” төсөл нь малчдын амьжиргааны гол эх үүсвэр-таван хошуу мал үүний дотор хонь, ямааны ашиг шимийн гарц, чанарыг сайжруулахад хөрөнгө оруулалт хийж эхлээд байна.

 "Шилмэл сүрэг" төслийн хүрээнд Завхан аймгийн сартуул үүлдрийн 100 толгой хуцыг хөрөнгө оруулалтаар авчраад малчдад ашиглуулахад бэлэн болоод байна. Сартуул үүлдрийн хуц нь хангай, говь хосолсон экологийн нөхцөлд зохицсон, чийрэг бие цогцостой, харьцангуй тэсвэр сайтай, мах, ноосны чиглэлийнх юм. Орчин үеийн мал сонгон үржүүлэх онолоор сүрэг малын ашиг шимийн дээшлэлтийн 80-90 хувь эцэг малын чанараас шалтгаалдаг байна. Иймд малынхаа үүлдэр угсааг сайжруулах замаар нэг малын ашиг шимийг нэмэгдүүлэх боломжтой юм. 

Сонирхсон иргэд 88875023 утсаар холбогдоно уу.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%