Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Жаргалантын ахмадууд баяраа өргөн дэлгэр тэмдэглэлээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ахамдын баярыг 2015 оны 10 дугаар сарын 02-ны  өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр ахмадуудын дунд Ардын дууг хэн сайн дуулах вэ”, Дуэт дуу, Хөгжмийн гоцлол, Нийтийн цэнгээнт бүжгийн, Дэмбээний тэмцээн зэргийг зохион байгуулж бүтэн өдрийн турш тэмцээн уралдаануудаар ахмадууд амсхийх завгүй өрсөлдлөө. Дэмбээний тэмцээнд Эмээл толгойн 4-р багийн өндөр настан П.Дамдинсүрэн түрүүлж, дэд байранд Хөндлөн булагийн 3-р багийн иргэн П.Дамдинбазар, гутгаар байранд Нам толгойн 1-р багийн өндөр настан Д.Монхор нар шалгарч алт, мөнгө, хүрэл медалын эздээр тодорлоо. 

Хөгжмийн гоцлолийн төрөлд Хөндлөн булагийн 3-р багийн өндөр настан Ш.Жанцандорж, А.Пүрэвсүрэн нар шалгарч хос алтан медалиар шагнагдлаа.
Нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээний тэргүүн байранд Нам толгойн 1-р багийн өндөр настан Х.Авээн, Гэрэлмаа, дэд байранд Эмээл толгойн 4-р багийн өндөр настан Ч.Хишигдорж, Б.Отгон- бат, гутгаар байранд Хөндлөн булагийн 3-р багийн өндөр настан Ш.Жанцандорж, А.Пүрэвсүрэн нарын хосууд шалгарч, алт, мөнгө, хүрэл медаль, Ардын дууг хэн сайн дуулах вэ тэмцээнийн тэргүүн байранд Эмээл толгойн 4-р багийн өндөр настан С.Маахүү, дэд байранд Хөндлөн булагийн 3-р багийн өндөр настан Б.Отгонбат, гутгаар байранд Эмээл толгойн 4-р багийн өндөр настан С.Цэндээхүү нар, Дуэт дууны тэмцээний тэргүүн байранд Эмээл толгойн 4-р багийн өндөр настан Ч.Хишигдорж, С.Цэндээхүү нар, дэд байранд Хөндлөн булагийн 3-р багийн өндөр настан П.Дамдинбазар, Д.Равсмаа, гутгаар байранд Эмээл толгойн 4-р багийн өндөр настан П.Дамдинсүрэн, Б.Наранцэцэг нар тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаалаа. 
Жил бүр сумын ҮЭ-ийн Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг "Жаргалант нутгийн хөгжлийн төлөө хамтдаа" сэдэвт зохион бичлэгийн уралдаанд Эмээл толгойн 4-р багийн өндөр настан Самбуугийн Оюун түрүүлж алтан медаль, Нам толгойн 1-р багийн өндөр настан Бямбажавын Наранцэцэг дэд байранд шалгарч мөнгөн медаль, гутгаар байранд Эмээл толгойн 4-р багийн өндөр настан Нанзадын Бадамсүрэн хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

"Жаргалнт нутгийн хөгжлийн төлөө хамтдаа" зохион бичлэгийн уралдааны 1-р байрын шагналт С.Оюуны зохион бичлэгийг та бүхэндээ толилуулъя. 
2020 оны хуучаар юм. Жимс ногоо ургаж гүйцсэн хайлган намрын цаг дор миний бие Улаанбаатар хотод арван жил болоод нутгийн зүг хөлгийн жолоо заллаа. За тэгээд уншигч авхай танаас юугаа нуух билээ.

Тэтгэврийн бид хэд чинь нөгөө хэдэн ач нараа харж халамжлах үүрэг гүйцэтгээд явж байгаа маань тэрээ. Улс орны хөгжил сайхан болж ээ... Мөнгөн цагаан хөлгөөр мөдхөн л яваад ирдэг болсон байна шүү. Онгоцноос буугаад Эмээл толгой гэсэн хаягтай нисэх буудлын талбай дээр хөл тавьдаг байгаа. Нисэх буудлын хөгжсөн гэдэг хачин сайхан үгээр хэлэхийн аргагүй. Нисэх буудлын гадна талбай дээр зорчих тээврийн автобус зорчигчдоо хүлээн зогсож байх нь тэр ээ. Цаахна талд нь дээрээ Жаргалант сум гэж бичсэн баганат хаалга байх бөгөөд хоёр талд нь чулуун арслан урлан сийлсэн, хоёр талаар нь том том гэрлийн шонтой толь шиг зам сум тийш зурайж харагдлаа. Засмал зам дээгүүр явсаар сумын төв орж ирлээ. Гэтэл яасан гэж бодноо, хоёр дах Улаанбаатарт л ирсэн юм шиг сэтгэгдэл төрж билээ. Холч хараа, зөв менежменттэй удирдлагатай, ард түмэн нь ажилсаг болохоор арга ч үгүй юм аа. Иргэн баян бол, улс баян гэдэг биз дээ. Энэ мэт тэртээ гуч, дөчин жилийн өмнө ардын уран зохиолч Заг, Байдрагийн унаган хүү Тангадын Галсан багшийн :
Төв гудамж нь цэцэрлэгээ тойроод засмал замтай
Түүнээсээ цааш цэцэг алагласан тал
Намартаа буудайн арвин ургацтай
Хавартаа төл малын цангинасан дуутай 
Наддаа тосгон минь Бичил авсаархан Улаанбаатар 
гэж бичсэн шүлгийн тансагхан мөрүүд өөрийн эрхгүй санаанд буулаа. 
Тийм ээ! Жаргалант нутгийн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэе. Ахмадууд аа! Зохион бичлэгийн аварга С.Оюун
                                                                                                        Мэдээлэл бичсэн: Д.Пагмасүрэн
Dechin Pagmasuren's photo.
Dechin Pagmasuren's photo.
Dechin Pagmasuren's photo.
Dechin Pagmasuren's photo.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%