Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойд манай сумын баг тамирчид амжилттай оролцлоо.

2015-09-30

Баянхонгор аймагт 9-р сарын 21,22 ны өдрүүдэд зохион байгуулагдсан Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойд манай сумын баг тамирчид амжилттай оролцлоо. Ойн хөтөлбөрт орсон Хонгорын хүүхдүүд чуулганы Шилдэг удирдагч олимпиадад Байдраг ахлах сургуулийн сурагч 11 а ангийн сурагч М.Лхамхүү түрүүлж алтан медаль, “Хонгорын авъяаслаг хүүхдүүд” нэгдсэн концертонд Байдраг ахлах сургуулийн сурагч Ц.Долгорсүрэн, Б.Янжиндулам нар Казак бүжгээр амжилттай оролцлоо. Баярын жавхаа арга хэмжээнд Жаргалант сумын баг 93,8 оноогоор 1-р байр эзэлж хүндэт өргөмжлөл, 800.0 төгрөгөөр шагнууллаа
Мөн ойн баярын үеэр Монголын хүүхдийн ордны “Авъяас” алтан медалиар Байдраг ахлах сургуулийн сурагч М.Лхамхүү, аймгийн “Шилдэг сурагч” алтан медалиар Байдраг ахлах сургуулийн сурагч 11б ангийн сурагч А.Цэрэндулам, Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойн медалиар Байдраг ахлах сургуулийн Нийгмийн ажилтан Г.Нарангэрэл, Хүүхдийн төлөө сайн үйлстэн медалиар Засаг дарга , сумын Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Сайнбилэг,Хүүхдийн анд медалиар Цагдаагийн хэсгийн ахлах ахлагч Н.Ариунболд нар тус тус шагнагдлаа. Монгол улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ойд манай байгууллага хамт олон , иргэд сэтгэлийн хандив өргөцгөөлөө. Аймгийн хурлын төлөөлөгч сум дундын эмнэлгийн их эмч Р.Төгсгэрэл-300.0, Засаг дарга Д.Сайнбилэг-200.0, Байдраг ахлах сургууль-265.0, ЗДТГазар-155.0, Сум дундын эмнэлэг-100.0, цэцэрлэг-80.0 , Сүмбэнцацал ХХК-ны захирал Ч.Жамбалцэрэн-20000, Петровис ХХК-ны салбарын эрхлэгч С.Жаргал -10000, ХАА-н маркетинг төслийн мэргэжилтэн С.Эрдэнээ-10000, Солонго гэрэл зургийн газар-50000 төгрөгний эд зүйлс, аймгийн цагдаагийн газрын дарга Б.Оюутболд байр, хоолны зардал болох 1.500.000 төгрөг, Буян рестораны захирал Б.Жамъянмядаг 280000 төгрөгний үдийн зоог, Монгол улсын Гавьяат багш СХУ-ны доктор Ш.Чимгээ захиралтай МСҮТөв нэг удаагийн хоол зэргийг дааж монголын ирээдүй болсон бяцхан үрсдээ анхаарал тавьснаар үйл ажиллагаанд амжилттай оролцлоо.Баярын жавхаа жагсаалд сурагчдыг бэлтгэж чадавхжуулсан цэргийн дарга Д.Баторгил, Ч.Цэвээнсүрэн, Б.Батэрдэнэ, Г.Дамдинбазар, цагдаагийн хэсгийн дарга, хошууч С.Элбэгсайхан, цагдаагийн хэсгийн ахлах ахлагч Н.Ариунболд, боловсролын нийгмийн ажилтан Г.Нарангэрэл, ХӨУБ-ын чиглүүлэгч багш, номын санч Ш.Уранчимэг, Насан туршийн боловсролын менежер М.Эрдэнэчимэг, сурагчдын хувцас засалт, мөрдөс, эмблемийг хийхэд Л.Наран захиралтай Солонго гэрэл зургийн газрын хамт олон, аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Т.Амаржаргал, Байдраг ахлах сургуулийн захирал с.Оюун, Дотуур байрын багш Л.Батцэцэг нарт сумын нийт хүүхдүүдийнхээ нэрийн өмнөөс Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг хүргэж эрүүл энхийг хүсэн ерөөе. Та бүхэндээ баярлалаа. Хүүхдийн төлөө хийсэн бүхэн буянтай гэгээлэг байдаг. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
                                                                                                                          Д.Пагмасүрэн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%