УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчдийн сургалт Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байна. Сумын ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчид сургалтанд хамрагдаж байна.