Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Шилмэл мал-2015" үзэсгэлэн худалдаанд оролцож, мөнгөн медаль хүртлээ

2015-10-07

Хүнс хөдөө аж ахуйн яамнаас 2015 оны 09 дүгээр сарын 17-20 ны өдрүүдэд "Шилмэл мал-2015" үзэсгэлэн худалдааг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Уг үзэсгэлэн худалдаанд 21 аймгийн бог, бод нийт 3500 шилмэл үүлдэр, омгийн мал оролцсон. Жаргалант сумаас Байдраг үүлдрийн хээлтүүлэгч, хээлтэгчийг үзэсгэлэн худалдаанд оролцуулж, Шилмэл хээлтэгчийн төрөлд Байдраг үүлдрийн 301126 дугаартай улаан хүзүүтэй хээлтэгч улсын хэмжээнд дэд байр эзэлж, мөнгөн медаль, батламж, тууз мөнгөн шагналаар шагнагдсан. 

Байдраг үүлдэр нь бэлчээрийн маллагааны нөхцөлд зохицсон, чийрэг бие цогцостой, мах, өөх, бүдүүвтэр ноосны чиглэлтэй. Өөхөн сүүл нь бусад омог хониныхоос арай урт. Байдраг хонины ноос хялгасгүй, торгомсог, гялалзсан цагаан өнгөлөг, ноос нь урт 35 см хүрдэг учир дэлхийн хамгийн урт ноостой хонины үүлдэр хэмээн үнэлэгддэг.  Нас гүйцсэн хуцны жин 67.0 кг, эм хониных 50.3 кг, ноосны жин хуцных 2.0 кг, эм хониных 1.8 кг. Ноосны бүрэлдэхүүний 87.3 хувь нь ноолуур, 7.0 хувь нь завсрын үс, 5.7 хувь нь нарийн сор байна. Ноосны дундаж урт 18.5 см, ноолуурын урт 12.0 см. Ноолуурын нарийн 21.9 мкм, ноосны цэвэр гарц 69.8 хувь. Эр хонины нядлагын жин 26.9 кг

                                                                                                                                            Мэдээ бэлтгэсэн Б.Уртнасан

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%