Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Оготно устгал хийгдлээ

2015-09-07

 Үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх ажлыг орон нутагт зохион байгуулж хэрэгжүүлэх ажлын гэрээ, аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газрын даргын Бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажлын тухай 2015 оны 04 дүээр сарын 22-ны өдрийн 21 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор ажлын хэсгийг сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 152 тоот захирамжаар байгуулж дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. 
Тус сум нь 2015 онд бэлчээрийн үлийн цагаан оготны тархалтын зураглалыг баг тус бүрээр нь байгаль хамгаалагчдаар нь гаргуулж Нам толгой 1 дүгээр багийн нутаг Сүүжийн булаг, Улаан толгой, Модон амын нийт 1000 га талбай
Өлзийт өндөр 2 дугаар багийн нутагт Ялаат булаг, Хүрэн хад, Ар хүүш, Өлзийт өндөр нийт 2000 га
Хөндлөн булаг 3 дугаар багийн нутагт Бумбатын ам, Хүрээны буурь, Өртөн тээл нийт 2000 га буюу сумын хэмжээнд нийт 5000 га-д бэлчээрийн мэрэгч үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг ажлын хэсэг, тухайн нутагт өвөлжиж, хаварждаг малчин өрхийн малчдыг оролцуулан зохион байгуулж, бүлгийн ахлагч нартай нь гэрээ байгуулан ажлын хэсгийн ахлагчаар баталгаажуулж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажилласан.
Үлийн цагаан оготно устгахад хөдөөгийн 3 багт нийт 16 малчинтай ажлын хэсэг хамтран ажиллаж 40 шувууны суудал, 60 ширхэг конус суулгаж утагчаар утаж нүхийг бөглөж, хяналтын талбайг байгуулсан.  
Хяналтын талбайг: Өлзийт өндөр 2 дугаар багийн Ялаат булгын хяналтын талбайд 18 үлий, 318 нүх, Нам толгой 1 дүгээр багийн Сүүжийн булагт хяналтын талбай байгуулахад 12 үлий, 356 нүх, Хөндлөн булаг 3 дугаар багийн Бумбатын хяналтын талбайд 29 үлий, 258 нүхийг тоолж дарснаас 1 хоноод очиж үзэхэд нийт дарсан нүхний 20 хувь нь онгойсон байна.
Малчдыг өөрсдийнхөө өвөлжөө, хаваржаа, зуслангийн нутагт үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг тухай бүр дээрээс шаардуулахгүй байгаль орчинд халгүй аргаар тэмцэх, оготно устгаж байхаар заавар зөвөлгөө өгч, гарын авлага /брошур/-ыг малчдын зөвөлгөөнөөр тарааж өгсөн. 
                                                                                                           Тайлан бичсэн  Б.Уртнасан

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%