Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Жаргалантчууд дэнж хотойтол сайхан наадлаа

2015-07-17

Жаргалант нутгийн зон олны буян заяа түшиж сайхан зун болж байна. Эх орны 4 зүг найман зовхист ажиллаж амьдарч байгаа нутгийн уугуул суугуул иргэддээ нар хур тэгширсэн наадмын өдрүүдийн онцгой сайхан мэдээ мэдээллүүдээр та бүхнийхээ сонорыг мялааж байна. Уяан дээр хүлэг морьд эргэцэж, уралдаанч хүүхдийн гийнгоо талд хадаж, эр баяр тэгширсэн бөхчүүд эд хаваа гайхуулах энэ өдрийг манай сумынхан бүтэн жил хүлээдэг ээ. Жил жилийн наадам өөр өөрийн онцлогтой болдог.Энэ жилийн сумын наадам маань их онцгой, өвөрмөц гоё болж өндөрлөлөө. Энэ жилийн наадмыг чимэхээр Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 375 жилийн ойн үеэр Баянхонгор аймагт зохион байгуулагдсан “Дээлтэй монгол наадам”-ын дэд байрын шагналт шилдэг коллекц есөн эрдэнэ бүхий гэр, үндэсний бичиг соёлоо хурсан олонд сурталчлан уйгаржин монгол бичгэн сумын хаяг, Монголын нууц товчоо судар номыг дээдлэн, Алунгоо эх таван хүүгийн хамт, Богд эзэн , Дондогдулам хатан болон ард иргэдтэйгээ наадмын төв талбайд орж ирсэн байна.
Жаргалантчууд тулгар төрийн 2224, Их монгол улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмаа 7-р сарын 10,11 ны билэгт сайн өдрүүдэд нижгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Үндэсний их баяр наадмын босгон дээр Жаргалант сумаас олон арван хөдөлмөрийн аваргууд төрөн гарсны дотор нэрт хуульч Зандраарагчаа Монгол улсын Гавьяат хуульчаар, Хөдөлмөрийн хүндэт медалиар Баянхонгор Өртөөний жолооч МУ-ын Онц тээвэрчин П.Балдансүрэн, Цаг уурын салбарын эрхлэгч Т.Пүрэвжав нар , Тэргүүний барилгачин цол тэмдгээр У.Миеэсэнгэ, Б.Цэцэгээ, Н.Оюунбаатар нар тус тус шагнагдлаа. Есөн цагаан тугийг Монгол улсын манлай малчин У. Мэндбаяр, аймгийн манлай малчин Б.Жүгдэр, Б.Алтанхуяг, АДХурлын гүйцэтгэх захиргааны дарга, асан Ж.Дорж,С.Ариунсан, Монгол улсын Онц тээвэрчин Ж.Цэвээнхүү, Сумын сайн малчин Б.Самбуу, сумын начин Н.Даваадорж, өндөр настан П.Дамдинсүрэн нараар хүндэтгэн залууллаа. 
Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд хүчит 64 бөх зодоглон барилдаж наадамчин олныхоо өмнө зүлэг ногоон дэвжээнээ уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдсанаас М.Батбаатар түрүүлж сумын заан цолны болзол, залуу бөх Б.Идэрмөнх үзүүрлэн сумын начин цолны болзол ханган, сумын начин Н.Отгонбаяр, сумын заан Э.Совджамц нар шөвгөрсөн байна.Сумын заан цолтон-1, сумын начин цолтон -2 төрлөө. 
Шигшээ бөхийн барилдаанд 32 бөх хүч үзэн барилдсанаас Баянлиг сумын харьяат Гантулга түрүүлж сумын начин цол, Ж.Ганэрдэнэ үзүүрлэн, Б.Батболд , Б.Лувсанвандан нар шөвгөрсөн байна. 
Өсвөр насны хүүхдийн барилдааныг жил бүр Монгол улсын Шигшээ бөхийн тамирчин, БТС-ын тэргүүний ажилтан, аймгийн хурц арслан Гаанжуурын Баасанжаргалын хань үр хүүхдүүд ивээн тэтгэн явуулдаг сайхан уламжлалтай билээ. Өсвөр насны хүүхдийн 12-14 насны хүүхдийн барилдаанд 24 бөх барилдсанаас Э.Буянзаяа түрүүлж, Анхбаяр үзүүрлэн, Сүхбат, Дэлгэрбаяр нар шөвгөрсөн байна.
15-17 насны хүүхдийн барилдаанд 24 өсвөр насны бөхчүүд барилдсанаас Г.Гантогтох түрүүлж, Дэлгэрдалай үзүүрлэн, Б.Дэмүүл, Э.Даваажаргал нар шөвгөрсөн байна. 
Баяр наадмын хүндэтгэлийн концертыг энэ жил анх удаа гадаа талбайд зохион байгууллаа. Баяр наадмын өдрүүдэд , “Жаргалтайн дэлгэр нутгийн хотол баясгалан” цэнгүүн, Жаргалант нутгийн ардын авъяастнуудын “Сүүн өргөл”CD цомгийн баяр, Урианхай ардын бий биелгээ 40 биелээчдийн үзүүлбэр, “Дээлтэй монгол” наадам, хулсан хуурчид оролцсон Хулсан хуурын татлага зэрэг арга хэмжээнүүд амжилттай зохион байгуулагдлаа. 
Үндэсний сурын харваан тэмцээнд эрэгтэй харваачдаас Эмээл толгойн 4-р багийн харваач О.Мөнхбат 1-р байр, Эмээл толгойн 4-р багийн харваач Н.Ганжаргал 2-р байр, Өлзийт-Өндөрийн 2-р багийн харваач Б.Батбаяр 3-р байр, эмэгтэй харваачдаас 1-р байранд Эмээл толгойн 4-р багийн харваач А.Дэлгэрцэцэг, 2-р байранд Эмээл толгойн 4-р багийн харваач Т.Ариунтуул, 3-р байранд Эмээл толгойн 4-р багийн харваач Э.Эрдэнэчимэг нар тус тус шалгарлаа. 
Шатрын тэмцээнд эрэгтэй шатарчидаас 1-р байранд Нам толгойн 1-р багийн тамирчин Д.Дашцэрэн, 2-р байранд Хөндлөн булагийн 3-р багийн тамирчин , ШУТИС-ийн оюутан О.Бямбажаргал, 3-р байранд Эмээл толгойн 4-р багийн тамирчин С.Ариунсан , эмэгтэй шатарчидаас 1-р байранд Эмээл толгойн 4-р багийн тамирчин ШУТИС-ийн оюутан М.Гантуяа, 2-р байранд Эмээл толгойн 4-р багийн тамирчин С.Ундрах, 3-р байранд Нам толгойн 1-р багийн тамирчин М.Баасанбаяр нар тус шалгарлаа. 
Үндэсний шагайн харваан тэмцээний багийн харваанд М.Нарантогтох ахлагчтай баг тамирчид түрүүлж, Н.Тогооч, М.Батэрдэнэ ахлагчтай баг тамирчид 2,3-р байруудад, цуваан харваанд Эмээл толгойн 4-р багийн тамирчин Төрийн банкны салбарын эрхлэгч Б.Түмэнжаргал түрүүлж, Эмээл толгойн 4-р багийн тамирчин цэцэрлэгийн ажилчин П.Батсайхан, Өлзийт-Өндөрийн 2-р багийн тамирчин Д.Батэрдэнэ нар 2,3-р байруудад шалгарлаа.
Дээлтэй монгол наадам шилдэг коллекци, шилдэг хос, хамгийн сайхан үндэсний хувцастай хүүхэд гэсэн 3 төрлөөр амжилттай явагдлаа. Шилдэг хосын төрөлд Өлзйит-Өндөрийн 2-р багийн мянгат малчин Аймгийн манлай малчин САУ Б_Алтанхуяг, Сумын манлай малчин С.Долгормаа нар түрүүлж, СУИС-ийн оюутан А.Буянзаяа, Байдраг халах сургуулийн сурагч А.Цэрэндулам нар дэд байранд, шилдэг коллекцийн төрөлд Байдраг ахлах сургуулийн сурагчдын “Бид Монголоороо гоёдог” хамтлаг түрүүлж, хамгийн сайхан үндэсний хувцастай хүүхдийн төрөлд цэцэрлэгийн ахлах бүлгийн сурагч Т.Төгөлдөр түрүүлж, цэцэрлэгийн ахлах бүлгийн сурагч М.Мөнгөнчимэг дэд байранд тус тус шалгарлаа. 
ИХ НАС /68 хурдан их нас уралдсанаас/
1. Нам толгойн 1-р багийн малчин САУ Д.Очирбатын хул морь
2. Нам толгойн 1-р багийн уяач Д.Амарбаярын хүрэн морь
3. Өлзийт-Өндөрийн 2-р багийн уяач П.Энхболдын далбан хээр морь
4. Нам толгойн 1-р багийн уяач ,ААУ М.Энхбаярын хонгор халзан морь
5. Нам толгойн 1-р багийн уяач САУ С.Цогцолмонгийн шар хээр морь
6. Нам толгойн 1-р багийн уяач А.Ганболдын хонгор морь босгодсон байна.
АЗАРГА /39 хурдан хүлэг уралдсанаас /
1.Бөмбөгөр сумын уяач С.Батхуягийн цоохор азарга
2. Өлзийт –өндөрийн 2-р багийн уяач САУ Б.Цэрэндоржийн хонгор халзан азарга
3. Өлзийт-Өндөрийн 2-р багийн уяач ААУ О.Гомбосүрэнгийн хар саарал азарга
4. Нам толгойн 1-р багийн уяач С.Цогцолмонгийн хүрэн халзан азарга
5. Нам толгойн 1-р багийн уяач САУ Ё.Нямдаваагийн буурал азарга 
6. Бөмбөгөр сумын уяач Л.Баярбатын хээр халзан азарга босгодсон байна.
СОЁОЛОН / 48 хурдан соёолон уралдсанаас /
1. Нам толгойн 1-р багийн уяач С.Цогцолмонгийн сартай хээр соёолон
2. Бөмбөгөр сумын уяач Б.Пүрэв-Очирын халиун соёолон
3. Нам толгойн 1-р багийн уяач Бадамдэлгэрийн хүрэн халзан соёолон
4. Өлзийт –өндөрийн 2-р багийн уяач САУ Б.Цэрэндоржийн хээр соёолон
5. Хөндлөн булагийн 3-р багийн уяач Б.Батболдын бор цоохор соёолон 
6. Нам толгойн 1-р багийн уяач Б.Батмөнхийн хүрэн соёолон босгодсон байна.
ХЯЗААЛАН / 47 хурдан хязаалан уралдсанаас/
1. Эмээл толгойн 4-р багийн уяач САУ Д.Сайнбилэгийн ембүү хүрэн хязаалан
2. Өлзийт-Өндөрийн 2-р багийн уяач Г.Жамъянпүрэвийн хонгор хязаалан 
3. Хөндлөн булагийн 3-р багийн уяач А.Жамъяшааравын хээр хязаалан
4. Нам толгойн 1-р багийн уяач САУ Б.Ганзоригийн хээр хязаалан
5. Нам толгойн 1-р багийн уяач САУ С.Баттулгын цавьдар хязаалан
6. Нам толгойн 1-р багийн уяач Түмэнжаргалын бор хязаалан босгодсон байна.
ШҮДЛЭН / 50 хурдан шүдлэн уралдсанаас/
1. Нам толгойн 1-р багийн уяач САУ Д.Очирбатын сартай хээр шүдлэн
2. Нам толгойн 1-р багийн уяач САУ Ё.Нямдаваагийн буурал шүдлэн
3. Хөндлөн булагийн 3-р багийн уяач Г.Гантөмөрийн шарга шүдлэн
4. Өлзийт-Өндөрийн 2-р багийн уяач САУ Б.Наранбаатарын шарга шүдлэн
5. Эмээл толгойн 4-р багийн уяач О.Батсүхийн халтар шүдлэн
6. Эмээл толгойн 4-р багийн уяач Н.Эрдэнэ-Очирын хээр шүдлэн босгодсон байна.
ДААГА /49 хурдан даага уралдсанаас/
1. Нам толгойн 1-р багийн уяач САУ Д.Очирбатын сартай хүрэн даага
2. Өлзийт-Өндөрийн 2-р багийн уяач Ү.Лхагвасүрэнгийн хээр халзан даага 
3. Нам толгойн 1-р багийн уяач САУ С.Батжаргалын халтар даага 
4. Өлзийт-Өндөрийн 2-р багийн уяач Ц.Ганбаатарын сарт хонгор даага
5. Нам толгойн 1-р багийн уяач САУ Ё.Нямдаваагийн буурал даага
6. Эмээл толгойн 4-р багийн уяач О.Батсүхийн хонгор даага босгодсон байна.

ЖОРОО / 16 жороо морь уралдсанаас/
1. Нам толгойн 1-р багийн уяач ААУ М.Энхбаярын жороо халтар
2. Нам толгойн 1-р багийн уяач А.Жигдбаярын жороо ягаан
3. Өлзйит-Өндөрийн 2-р багийн уяач Ч.Түмэнбаярын жороо хээр
4. Заг сумын уяач Б.Мөнхдалайгийн жороо хээр
5. Нам толгойн 1-р багийн уяач САУ А.Жигдбаярын жороо ягаан морьд түрүүлж, айрагдсан байна
Сумын наадмын тухай яриа дараа жилийн сумын наадам болтол үргэлжилнэ... Наадмаас наадмын тухай ярьцгаана. Зон олны минь цэнгэл өөдлөн дэвжихийн хүсэл тэмүүлэл хийгээд Монголын төрт ёсны уламжлалт баяр наадам нь тэр жилийнхээ өнгийг тодорхойлж байдаг нь учиртай... 
Миний нутгийн зон олны санаа цагаан. заяа тэгш байг.

Төрт ёсны их баяр наадмыг амжилттай зохион байгуулсан ИТХ, ЗДТГазар, Соёлын төв, Байдраг ахлах сургууль, сум дундын эмнлэг, цэцэрлэг, Урлагийн авьяастны холбоо, Молор эрдэнэ МСУХолбоо,Нам толгой 1-р баг, Өлзийт-Өндөрийн 2-р баг, Хөндлөн булагийн 3-р баг, Эмээл толгойн 4-р баг, Шагай, Сур, Шатрын холбоо, АТМОР ХХК-ны хамт олондоо талархал илэрхийлье.Суманд 27 айлын орон сууц барьж байгаа АТМОР ХХК нь баяр наадмын үйл ажиллагаанд 300000 төгрөгний хандив өргөснийг та бүхэндээ дуулгахад таатай байна.

                                                                                      Мэдээллийг бэлтгэсэн: Д.Пагмасүрэн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%