Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИТХ-ын Тэргүүлэгчид сургалтанд хамрагдлаа

2015-07-08

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хоёр дахь шатны сургалтанд ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга, ИТХ-ын Тэргүүлэгчид,  хамрагдлаа.
Тус сургалтын нээлтэд УИХ-н гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн үндэсний удирдагч Б.Болдбаатар нар оролцов.

Энэ удаад Иргэдийн төлөөлөл ба Манлайлал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бусад байгууллагуудтай харилцан ажиллах хэлбэрүүд, Хяналт, шинжилгээ, үнэлгээний арга зүй, санал асуулга, судалгаа явуулах, нэгтгэх арга зүй сэдвүүдээр сургалт явагдлаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%