Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Малчид, төлчдийн зөвлөгөөнийг угтаж бага гурван насны морьдын уралдаан боллоо

2015-05-14

Малчид, төлчдийн зөвлөгөөнийг угтаж жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бага гурван насны морьдын уралдаан 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр боллоо. Хурдан дааганы уралдаанд Нам толгойн 1 дүгээр багийн уяач П.Мөнхтулгын халтар даага, шүдлэн насны морьдын уралдаанд Гурванбулаг сумын харъяат Ц.Бадамдоржийн шарга, хязаалан насны морьдын уралдаанд Эмээл толгойн 4 дүгээр багийн уяач Д.Сайнбилэгийн ембүү хүрэн тус тус түрүүлж уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.
Уралдааны дааганы бай мөрийг Өлзийт өндөр 2 дугаар багийн Улсын сайн малчин Ж.Рагчаасүрэн, хязаалан насны морины бай мөрийг Өлзийт өндөр 2 дугаар багийн Улсын сайн малчин У.Мэндбаяр нар тус тус 1000,000 төгрөгөөр ивээн тэтгэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%