Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Мал ангилалтын үзүүлэх сургалт боллоо

2015-05-14

Баянхонгор аймгийн хангайн бүсийн мал ангилалтын үзүүлэх сургуулийг Жаргалант сумын Нам толгойн 1 дүгээр багийн малчин Ё.Нямдаваагийн суурьт зохион байгуулж, 350 хээлтэгчийг ангилалтанд хамруулсан. Энэхүү үзүүлэх сургуулилтанд Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлэг үржлийн мэргэжилтэн н.Уянгаа, Баянхонгор аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтэн н.Батаа, Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан н.Хишигжаргал, Жаргалант сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтэн Б.Уртнасан, Баянхонгор хангайн бүсийн 10 сумын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүд, аж ахуйн нэгжийн малын эмч нар оролцсон. Энэхүү сургалт нь тус суманд хөдөө аж ахуйн маркетинг төсөл хэрэгжиж байгаатай холбоотой Байдраг үүлдрийн цөм сүрэг бий болгох бэлтгэх ажлыг хангах чиглэлээр хийгдснээр онцлог ажил боллоо. Мөн  мал ангилалтанд Нам толгойн 1 дүгээр багийн 15 өрхийн 2558 хээлтэгч, хээлтүүлэгчийн 4 суурийн 250 хуц,  209 ухныг ээмэгжүүлж, бүртгэлд хамруулсан.
                                                                                               МЭҮТ-ийн мэргэжилтэн Б.Уртнасан

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%