Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Миний гэр бүл -Миний аз жаргал" анхдугаар чуулган амжилттай зохион байгуулагдлаа

2015-05-11

Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан "Олон улсын гэр бүлийн өдөр"-ийг угтан "Миний гэр бүл -Миний аз жаргал" анхдугаар чуулганыг амжилттай зохион байгууллаа. Чуулганд ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон шилдэг тэргүүний гэр бүлүүд оролцсон бөгөөд материалаа ирүүлсэн шилдэг гэр бүлүүдийг комиссууд шалгарууллаа. Сумын 2015 оны "Энэрэнгүй үйлстэн гэр бүл"-ээр Улсын сайн малчин У.Мэндбаяр, Т.Дашдулам, "Угийн бичигээ хөтөлж удам судараа дээдэлсэн гэр бүл"-ээр С.Ариунсан, С.Цэндээхүү, Өв соёлыг дээдлэгч гэр бүл"-ээр н.Дагва, П.Роза,Оюунлаг гэр бүл"-ээр Н.Тогооч, О.Нямчаргиа, Ажилсаг гэр бүл"-ээр Г.Батболд, Б.Амаржаргал, Бавуугийн Нацагдорж, Д.Амардэлгэр,сургууль цэцэрлэгт ээлтэй гэр бүл"-ээр Б.Алтанхуяг, С.Долгормаа, шилдэг залуу гэр бүл"-ээр Рагчаасүрэнгийн Цогтбаатар, О.Байгалмаа нарын гэр бүлүүд шалгарсан байна. Чуулганд оролцогчдыг төрийн хамгаалалтанд хүндэтгэлтэйгээр авч оролцуулсан ба чимсэн 4 пурган машинд 4 хөтөч дагаж Эмээл толгойн Боди суварган дээр гарч Сүүн цацал өргүүлсэн бөгөөд хангай дэлхий ч баясаж хаврын анхны бороо орж тэнгэр дуугарч шилдэг гэр бүлүүдийн энерги шингэсэн сайхан үйл явдлууд давхцлаа. Цэцэрлэгт хүрээлэнд шилдэг гэр бүлүүдийн төгөлд дурсгалын мод тарьсан ба оролцогч гэр бүлүүдэд ЗДТГазар, Байдраг ахлах сургууль, Сум дундын эмнэлэг, Цэцэрлэгийн хамт олон үдийн зоог барьсан байна. Чуулганд “Жинхэнэ гэр бүл”-ийн тангараг, тангарагийн талаарх ойлголт сэдвээр улсын бүртгэгч Т.Алтаншагай, Хүүхдийг гэр бүлд нь жаргалтай байлгах зөвлөгөө сэдвээр Байдраг ахлах сургуулийн захирал С.Оюун, Гэр бүлийн уламжлалт харилцаа сэдвээр халамжийн нийгмийн ажилтан Г.Алтанцэцэг, Нийгмийн хөгжил гэр бүлээс эхтэй нийгмийн салбарт хийгдэж буй ажлуудаас нийгмийн хөгжлийн ажилтан Д.Пагмасүрэн мэдээлэл хийж, аймгийн шилдэг гэр бүл Готовын Мэнджаргал гэр бүлийн сайн туршлагаасаа хуваалцлаа. Мөн энэ үеэр Миний гэр бүлийн бахархал үзэсгэлэнг зохион байгуулж Ш.Даваадорж, Дандарын Жаргалсайханы гэр бүлийн үзэсгэлэн гарч 120000 төгрөгийн худалдан авалт хийгдсэн байна. Миний гэр бүл –миний аз жаргал аяны хүрээнд Байдраг ахлах сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагдсан гар зургийн, фото зургийн, илтгэлийн, зохион бичлэгийн уралдаанд оролцсон хүүхдүүдийн бүтээлүүд мөн Н.Дагва, Б.Алтанхуяг, С.Ариунсан нарын гэр бүлүүдийн үзүүлэн таниулах дэлгэмэл самбаруудаарх үзэсгэлэнтэй танилцууллаа.Шилдэг гэр бүлүүд маань оролцсон " Миний гэр бүл-Миний аз жаргал" концертоор чуулган өндөрлөлөө. Энэхүү чуулганыг хамтран амжилттай зохион байгуулсан Соёлын төв, Цагдаагийн хэсэг, Байдраг ахлах сургууль, Сум дундын эмнэлэг, Цэцэрлэгийн хамт олондоо хөдөлмөрийн гялалзсан амжилтыг хүсэн ерөөе.
                                                                         Нийгмийн хөгжлийн ажилтан Д.Пагмасүрэн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%