Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Жаргалант суманд ажиллаж, иргэд, төрийн албан хаагчид, хувиараа ашигт малтмал олборлогч иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын зорилго нь хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, хүний
эрхийн талаарх зөвлөгөө мэдээлэл өгөх, санал хүсэлтийг авч, зарим
асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажилласан юм.