Бэлчээрийн мэрэгч үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын хүрээнд 400 шуудай буюу 1 шуудай нь 35 кг нийт 14тн бактержуулсан будааг мал аж ахуйн 3 багт, Нам толгойн 1-р багт 134 шуудай буюу 4тн 690кг, Өлзийт-Өндөр 2-р багт 131 шуудай буюу 4тн 585 кг, Хөндлөн булаг 3-р багт 135 шуудай буюу 4тн 725кг хорыг 04 дүгээр сарын 26-ний өдөр ажлын хэсгүүдэд хуваарилан өгч ажилд нь гаргалаа.
Нам толгой 1 дүгээр багийн нутаг Дөт, Хөшгий өвөр, Хөндлөн улаан, Улаан хуруу, Хөндлөн хар, Ангархай, Хүрэн чулуу, Нам толгой, Хужирт Хайрхан зэрэг нийт 2400 га газар
Өлзийт-Өндөр 2 дугаар багийн Намын хэц, Яст, Улаан хад 200 га газар, Хэргэстий 100 га, Өл 100 га, Өвөр хүүш, Ар хүүш 100 га, Намын хоолой, Улаан үзүүр, Аржаргалант, Өвөр жаргалант, Таванжаргалант, Ар булаг, Тост, Өлзийт жалга, Яргайт,Бошоогийн нийт 2400 га газар
Хөндлөн булаг 3 дугаар багийн Гурван ихэр , Бумбат, Шавартын булан, Гяланхай, Цохиот, Мандал, Байдраг, Нарийн тээл, Хүрэм, Хавцгай, Өртөн тээл зэрэг газруудад 2400 га газарт нийт 7200 га газарт бактержуулсан будааг цацлаа.
2015 оны 04-р сарын 27 өдрөөс эхлэн 05-р сарын 08ний өдрийг хүртэл Ажлын хэсгийн ахлагч засаг даргын орлогч Н. Ганжаргал, Байгаль орчны улсын байцаагч Д. Далхаа, МЭҮТ-ийн мэргэжилтэн Б. Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 3 удаагийн хяналт шалгалтаар Нам толгойн 01-р багийн Дөт, Хөндлөн хар, Ард Дөвөн, Хөшгийн өвөр, Улаан хуруу, Хүрэн чулуу, Өлзийт өндрийн 02-р багийн Өвөржаргалант, Таванжаргалант, Бошоо, Ар Хүүш, Өвөр Хүүш, Хиргистий, Өл Хөндлөн булаг 3-р багийн Бумбатын ам, Шавартын булан, Цохиотын цагаан даваа, Рашааны хонхор, Мандлын Гуагийн ам, Цагаан сайрын булан, Солгой, Тост, Хүрээний буур, Булаг, Хүдрийн хошуу зэрэг газруудаар хяналт шалгалт хийхэд Дөтийн аманд хяналт хийхэд 12 үлий, 2 эзэнгүй нүх бүгд 14, Ажил гүйцэтгэхийн өмнө бөгөлсөн нүх 197, онгойсон нүхний тоо 95, ажилд гүйцэтгэсний дараа онгойсон нүх 31, оготно устгалтай тэмцсэн ажлын техникын үр дүн 16 хувь. Хөндлөн ард 15 үлий, эзэнгүй нүх 3, бүгд 18, ажил гүйцэтгэхээс өмнө бөгөлсөн нүх 210, онгойсон нь 110, ажил гүйцэтгэсний дараа 40 нүх онгойж тэмцсэн ажлын техникийн үр дүн 20 хувь байв.
Өлзийт өндөр 2-р багийн Өвөржаргалантад хяналт хийхэд үлий 28, эзэнгүй нүх 1, бүгд 29, аил гүйцэтгэхээс өмнө бөгөлсөн нүхний тоо 250, онгойсон нүх 130, ажил гүйцэтгэсний дараа 65 нүх онгойж техникийн үр дүн 26 хувь. Таван жаргалантад хяналт хийхэд 18 үлийнээс эзэнгүй 2, бүгд 20, ажил гүйцэтгэхээс өмнөх 183 нүх бөгөлж, 96 онгойсон байв. Ажил гүйцэтгэсний дараа 70 нүх онгойж техникийн үр дүн 38 хувьтай байна. Бумбатын аманд хяналт хийхэд 30 үлийнээс эзэнгүй 1, ажил гүйцэтгэхийн өмнө 258 нүх бөгөлж, 116 онгойв. Ажил гүйцэтгэсний дараа 59 нүх онгойж, техникийн үр дүн 23 хувь байв. Хүрээний бууранд нийт 20 үлийнээс эзэнтэй 18, эзэнгүй 2 , ажил гүйцэтгэхээс өмнө 254 нүх бөгөлж, онгойсон нь 112, ажил гүйцэтгэсний дараа 48 нүх онгойж ажлын техникийн үр дүн 19 хувьтай байна.
Цаг үеийн ажлыг зохион байгуулахаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг мэрэгчдийн эсрэг хэрэглэх бэлдмэлийг тээвэрлэх, хэрэглэх үеийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалалын талаарх зааврыг мөрдөж ажилласан байна.
Мэрэгчидтэй тэмцэх ажлыг баг бүрээр тодорхойлж дүгнэлээ. Өлзийт-Өндөр 2 дугаар багийн малчин иргэдэд 2015 оны 04-р сарын 27ний өдөр бактержуулсан будаа цацах, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч будааг тарааснаар ажил эхлэн, Намын хэц, Яст, Улаан хад, Хэргистий, Өл, Өвөр хүүш, Улаан үзүүр, Ар жаргалант, Өвөржаргалант, Таванжаргалант, Тост, Ар булаг, Бошоо зэрэг 2400 га талбайг хамруулан малчдын хүчээр бэлдмэл цацсан талбайг 21 хоногоос доошгүй хугацаанд мал амьтан оруулахыг хориглох талаар мэдээллийг өгч хяналт тавьж ажлын талбайг фото зургаар баталгаажуулсн байна.
Хор цацах явцад хэрэглэсэн ажлын хувцас, маск, шуудай, ажлын амны хаалт зэргийг устгал хийж халваргүйжилтийн арга хэмжээ авсан.
Хөндлөн булаг 3-р багт цаг үеийн ажлыг 2015 оны 04-р сарын 27, 28ны өдрүүдэд Гурван ихэр, Бумбат, Шавартын булан, Гяланхай, Цохиот, Байдраг, Нарийн тээл, Хүрэм, Хавцгай зэрэг оготны тархалт ихтэй газрыг сонгож бактержуулсан будааг малчдын хүчээр цацсан байна. бактержуулсан будааг цацах зааварчилгаа, аюулгүй ажиллагааны талаар зөвлөмжийг өгч, ажил дууссаны дараа иргэдийн хэрэглэсэн бээлий, маск, хорны баглаа боодол, хутгуур зэргийг нүх ухаж устгасан.
Нам толгойн 1-р багт – Тухайн багт 2015 оны 04-р сарын 25, 26, 27, 28ний өдрүүдэд Байгаль хамгаалагч Г. Бат-Эрдэнэтэй хамтарч Дөт, Хөшгийн өвөр,Хөндлөн –Улаан, Улаан хуруу, Нам толгой, Хужирт, Хайрхан зэрэг тархалттай нутгийг сонгон оготно устгах ажлыг зохион байгуулсан.
Дүгнэлт: Жаргалант суманд мэрэгчдийн эсрэг бэлдмэлийг тээвэрлэх, хэрэглэх үеийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалалтын талаар мөрдөх зааврыг мөрдөж ажилласан байна.
Сумын захиргаанаас гаргасан хорио цээрийн дэглэм, заавар шаардлагыг биелүүлж бэлдмэл цацах талбайг малаас чөлөөлүүлэх арга хэмжээ авч иргэдийг мэдээллэр хангаж ажилласан байна.
Багууд өөрсдийн нутагт хяналтын талбайг сонгон тэмдэгжүүлж, мэрэгч амьтан болон үлийн тоог гарган хор цацахаас өмнө ба цацсаны дараах харьцуулалтыг хийж ажилласан.
Ажлын хэсгийн зүгээс хяналтаар явж, хор цацах үеийн явц байдал, иргэдийн оролцоо, хяналтын талбайн сонголт, цацсан хорын явцтай танилцаж ирэгдийн санал бодлыг сонсож хяналтын хэсэг явцын хяналтаар ажилласан байна.
Зохион байгуулсан ажлын явц, гүйцэтгэлийг фото зургаар баталгаажуулж ажилласан.
Суманд хийгдсэн химийн бэлдмэлийг мэрэгч амьтан /үлийн цагаан оготно/ устгах ажлыг тээвэрлэх хэрэглэх үеийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын зааврыг мөрдөж ажилласан байна.
Микиробиологийн аргаар бэлчээрийн хөнөөлт мэрэгчидтэй тэмцэх ажлыг сайн зохион багйуулж мэрэгч амьтны үхэх, устгах ажлын хувийг 80% тай гэж ДҮГНЭЖ байна.
Микиробиологийн аргаар бэлчээрийн хөнөөлт мэрэгчтэй тэмцэх ажлын явцад бусад ан амьтан, мал, биологийн төрөл зүйл болон байгаль орчинд нөлөөлөл гараагүй болно.