Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн сайн малчин Б.Жүгдэрийн Бум халзан хониноос 4 ихэр хурга гарчээ

2015-03-31

Өлзийт -Өндөр 2 дугаар багийн Аймгийн сайн малчин, мянгат малчин Б.Жүгдэр нь Таванжаргалантын Эхний уулзвартаа сайхан хаваржиж байна. Б.Жүгдэр 2013 онд 800 толгой хонь, 2014 онд 999 толгой хонь тоолуулан Жаргалант сумдаа хамгийн олон хоньтой малчин. Тэднийх энэ жил 402 толгой хонь төллөхөөс 3дугаар сарын 25-ны байдлаар 368 хонь төллөж ихэр төл олныг бойжуулан түүн дотроос жил бүр ихэрлэдэг “Бум халзан “ гэдэг нэртэй хониноос 4 ихэр хурга гарч малчин эзнээ баясган хотоо чимж байна. Эднийх сувай хонио туслах малчин Ч.Батжаргалд суурилуулан маллуулж, мөн төллөх 100 эм хонио дүү Б.Гантулгатаа түрээсийн гэрээгээр маллуулж байгаа бөгөөд урьд жилүүдэд ч гэсэн энэ маягаар малаа маллуулж ажлын байр бий болгож яваа манай тэргүүний малчдын нэг юм. Тэднийх гар дээрээ 300 гаруй хонь, 60 –аад үнээ тугална. Хотоос хүү Ж.Өрнөхбаяр нь туслахаар ирээд мал төллүүлэх ажилд тусалж байна. Бог мал төллөөд шувтарах тийшээ хандаж байгаа болохоор оторт Хөх нуурынхаа эхээд гарнаа хө. Ихэр төл арчилгаа ихтэй боловч мал сүрэг өсөхийн билэгдэл хэмээн ярьж суулаа.
                                                                                                                     Д.Пагмасүрэн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%