Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Жижиг дунд үйлдвэрлэлийг төрөөс хэрхэн дэмжих вэ?

2015-03-26

Жижиг, дунд үйлдвэрлэл гэж юуг хэлэх вэ, төрөөс хэрхэн дэмжих вэ, төсөл яаж бичих вэ, зээлийн шалгуур ямар байх вэ гэх зэрэг олон асуулт жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд байна. Энэ нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлын хүрээнд төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр болон хууль эрх зүйн орчин, нөхцөлийн талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байгаагийн нэг илрэл юм. Тиймээс бид жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд туслах зорилгоор дараахь мэдээллийг бэлтгэлээ.

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэж хэн бэ?

Жижиг дунд үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлийг тогтоож, тэдгээрийг дэмжихэд чиглэсэн Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль гэж бий. Тус хуулиар жижиг дунд бизнес эрхлэгч гэдгийг дараах байдлаар тодорхойлсон.

1.Үйлдвэр эрхэлдэг аж ахуй нэгж, иргэний хувьд контракт /хөдөлмөрийн гэрээ/, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой бол жижиг дунд үйлдвэр эрхлэгчид тооцогдоно;

2.Бөөний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэний хувьд контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 149-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой бол жижиг дунд үйлдвэр эрхлэгчид тооцогдоно;3.Жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэний хувьд контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой бол жижиг дунд үйлдвэр эрхлэгчид тооцогдоно;4.Үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэний хувьд контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 49-өөс дээшгүй бөгөөд нэг тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой бол жижиг дунд үйлдвэр эрхлэгчид тооцогдоно;5.Жижиг үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэнийн хувьд контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 19-өөс дээшгүй бөгөөд 250 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой бол жижиг дунд үйлдвэр эрхлэгчид тооцогдоно;6.Жижиг худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэнийн хувьд контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь еснөөс дээшгүй бөгөөд, 250 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой бол жижиг дунд үйлдвэр эрхлэгчид тооцогдоно;Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж нь компани, хоршоо, нөхөрлөл гэсэн хэлбэртэй байх бөгөөд дээрх шаардлагыг хангаж буй эсэхийг тогтоохдоо тухайн хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар, хараат болон охин компанийн холбогдох үзүүлэлтийг оруулж тооцдог. Харин тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа, банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамааруулахгүй.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг төрөөс хэрхэн дэмжих вэ?

Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн зорилт нь төрөөс жижиг, дунд үйлдвэрийн талаар баримтлах бодлого, үндсэн чиглэлийг тогтоож, тэдгээрийг дэмжих талаар авах арга хэмжээ, хамрах хүрээг тодорхойлон үндэсний эдийн засгийн хөгжлийг хангахад оршдог. Энэ үүднээсээ төрөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих талаар дараах бодлого, үндсэн чиглэлийг баримталдаг.

1.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бизнесийн шинэчлэл, шинээр бизнес эрхлэх болон бүтээлч үйл ажиллагааг дэмжих;

2.Жижиг, дунд үйлдвэрийн менежментийн нөөц, бизнес эрхлэх таатай нөхцөлийг  бүрдүүлэх замаар жижиг, дунд үйлдвэрийн менежментийн үндэс суурийг бэхжүүлэх;3.Жижиг, дунд үйлдвэрийн менежментийн тогтвортой байдлыг хангах, бизнесийг хувирган өөрчлөх боломжийг бүрдүүлэх замаар жижиг, дунд үйлдвэрийн эдийн засаг, нийгмийн өөрчлөлтөд зохицох чадварыг  нэмэгдүүлэх;4.Жижиг, дунд үйлдвэрийг санхүүгийн талаар дэмжих, тэдгээрийн өөрийн хөрөнгийн хангалттай байдлыг сайжруулах.

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төрийн бодлогын хүрээнд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ сангаас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгодог.

Мэдээллийн эхэнд жижиг дунд үйлдвэр эрхлэгч гэж хэн бэ гэдгийг тодорхой өгүүлсний учир нь тухайн жижиг дунд үйлдвэрлэгчид хамаарсан иргэн, аж ахуйн нэгж бүр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл хүсэх боломжтой. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэдгийг тодорхойлсон хуулийн дээрх тодорхойлолтод ажилчдын болон орлогын дээд хязгаарыг зааж өгсөн бөгөөд түүнээс доош хэд ч байж болох юм. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авахын тулд иргэн, аж ахуйн нэгж жижиг дунд үйлдвэр эрхлэгчээр улсын бүртгэлд бүртгэгдэх, үйл ажиллагааныхаа төслийг бичих зэрэг тодорхой шаардлагуудыг хангах хэрэгтэй болдог.

Жижиг, дунд үйлдвэрлэгчээр хэрхэн бүртгэгдэх вэ?

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэх хүсэлтийг Нийслэлд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт, орон нутагт Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын орон нутаг дахь салбарт гаргана. Хүсэлтэд хүсэлт гаргагч иргэний овог нэр, оршин суугаа газрын хаяг, аж ахуйн нэгжийн оноосон нэр, оршин байгаа газрын хаяг, эрхэлж буй үйл ажиллагааны төрөл, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсадын тоо, жилийн борлуулалтын орлогын тухай мэдээлэл зэргийг тусгаж дараах материалыг хавсаргана.

Нэг. Иргэний хувьд:

1.Иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

2.Контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдыг нийгмийн даатгалд хамруулсан тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт;3.Харъяа татварын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн жилийн татвар тодорхойлох хуудас.

Хоёр. Аж ахуйн нэгжийн хувьд:

1.Улсын бүртгэлийн гэрчилгээ;
2.Контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдыг нийгмийн даатгалд хамруулсан тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт;
3.Аудитын байгууллагаар баталгаажуулсан өмнөх жилийн санхүүгийн болон татварын тайлан баланс.

Дээрх шаардлагыг хангасан гэж үзвэл бүртгэх байгууллага хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын долоон өдрийн дотор жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэлд бүртгэж, иргэнд гэрчилгээ олгох бол аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийнэ.Жижиг дунд үйлдвэрлэгчээр бүртгэгдэснээр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээл хүсэх бүрэн боломж нээгдэнэ.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл хэрхэн авах вэ?

1.Тухайн хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн 30-иас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх;

2.Төслийн үр дүнд бий болох бүтээгдэхүүн үйлчилгээ нь цаашид тогтвортой байх;3.Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн болон татварын өргүй байх;4.Зээлийн барьцааг хангасан үл хөдлөх хөрөнгөтэй байх;5.Шинээр бизнес эрхлэгч нь тухайн төслийн салбартаа мэргэшсэн, зөвшөөрөл, техникийн нөхцөлийг эрх бүхий байгууллагаас авсанбайх;6.Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагад бүртгүүлсэн байх;7.Санхүүгийн бизнес нь тогтмол мөнгөн орлоготой гэдгийг тодорхойлсон бичиг баримтыг тусгасан байх;8.Үйлдвэрлэх бүтээгдэхүүний зах зээлийн хэрэгцээ шаардлага, зах зээлийн цаашдын хандлагын талаарх судалгааг хийсэн байх;9.Тухайн үйлдвэрлэл эрхлэгч компаниудын талаарх мэдээлэл, мөн нэгдсэн балансыг хавсралтаар ирүүлсэн байх;10.Хуучин ажлын байраа хадгалан үлдэж, шинээр ажлын байр нэмэгдүүлсэн байх;11.Зээлд хамрагдаж төсөл хэрэгжүүлснээр тухайн үйлдвэрт хөдөлмөр хамгааллын зардалд тодорхой хэмжээг зарцуулсан байх;

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээл авахын тулд иргэн, аж ахуйн нэгж маань эрхлэх гэж байгаа үйл ажиллагааныхаа талаар төсөл бичих шаардлага бий болох бөгөөд тус сан нь төсөл бүрийг санхүүжүүлэх боломжгүй учраас сонгон шалгаруулалт явуулдаг. Тиймээс Дээрх шаардлагыг хангасан тохиолдолд дараах материалыг бүрдүүлэн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хандаснаар сонгон шалгаруулалтанд орно.

1.ЖДҮХ-ийн санд хандсан албан бичиг;
2.Орон нутаг болон дүүргийн ЖДҮ-ийн асуудал хариуцсан байгууллагаас авсан тодорхойлолт;
3.Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
4.Зээл хүсэгч болон хамтран зээл хүсэгчдийн мэдээлэл, мөн иргэний үнэмлэхний хуулбар;
5.Барьцаа хөрөнгийн талаарх мэдээлэл;
6.Татварын байгууллагаар баталгаажсан санхүү нягтлан бодох бүртгэлийн тайлан хуулбар;
7.Төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны мэдээлэл болон одоо ажиллаж буй ажилчдын НДД-ийн хуулбар, холбогдох мэдээлэл;
8.Бизнес, төлөвлөгөө төслийн техник, эдийн засгийн үндэслэл буюу судалгаа, төслөөр тавигдаж буй зорилтууд болон гүйцэтгэх хугацаа;
9.Нийт мөнгөн хөрөнгийн төсөв,төлөвлөгөө;
10.Хөрөнгө оруулалтын нийт хэрэгцээ зээлээр болон өөрийн хөрөнгийн санхүүжилтийн хэмжээг тодорхойлсон байх. Зардлаа нөхөх хугацаа, санхүүгийн өгөөж, зээлийг эргүүлэн төлөх эх үүсвэрийн тооцоо;
11.Зээлээр санхүүжигдэх төсөл, арга хэмжээ, төслийн талаар бусад этгээдтэй байгуулсан гэрээ, хэлцэл, нэхэмжлэхийн хуулбар;
12.Техник тоног төхөөрөмжийн үнийн санал, хүчин чадлын тодорхойлолт, технологийн горим;
13.Бүтээгдэхүүн нийлүүлэх болон экспортлох, импортлох, ажил үйлчилгээ гүйцэтгэхтэй холбогдсон гэрээ хэлцлүүд, захиалагч гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний биелэлтийг нотлох баримтууд;

                                                                                                                           Эх сурвалж: http://www.24tsag.mn


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%