Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөр

2015-03-12

Монгол улс, Австрали улсын Засгийн газар хоорондын  хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор хэрэгждэг Монгол дахь Австралийн тэтгэлэг, хөтөлбөрүүд нь төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын ажилчид,албан хаагчдыг Австралийн их сургуулиудад магистр, доктрын зэрэг олгох тэтгэлэгтэй сургалтад хамрагдах боложтой юм. 
Жилд 43 тэтгэлэг олгодог бөгөөд тэтгэлэгийн болзол, шалгуурыг хангасан Монгол Улсын эрэгтэй эмэгтэй,хөгжлийн бэрхшээлтэй болон орон нутгийн иргэд өргөдөл гаргах боломжтой..2015 онд элсэн суралцах тэтгэлэгийг 2 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 30-ныг хүртэл зарласан байна. Танай байгууллагад эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн чиглэлээр хүнээ сургаж,хөгжүүлэхэд тус тэтгэлэт дэмжлэг үзүүлэх юм.Дэлгэрэнгүй мэдээллийг  www.australiaawardsmongolia.org цахим хаягаар хандах, мөн 318852 дугаарын утсаар холбогдож авч болно.
                                                                                 Эх сурвалж: http://www.bayankhongor.gov.mn/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%