Жаргалант сумын тамирчид Хангайн бүсээс шилжин явах цомыг гардлаа.
Хангайн бүсийн волейбол, шатрын тэмцээн 2015 оны 01 дүгээр сарын 17,18
ны өдрүүдэд зохион Галуут суманд байгуулагдав. Уг бүсийн тэмцээний волейболын төрөлд
Жаргалант сумын эрэгтэй, эмэгтэй баг тус бүр 3-р байр
эзэлж, хүрэл медаль хүртсэн ба багийн нийлбэр дүнгээр 3-р байр,
эрэгтэй шатрын тэмцээний 1-р байранд Байдраг ахлах сургуулийн сурагч
О.Бямбажаргал тэргүүн байр, цэцэрлэгийн ажилчин Ш.Батбаатар дэд
байр, Ч.Рэнцэнбямба гутгаар байранд, эмэгтэй шатарт Байдраг ахлах
сургуулийн багш С.Мөнхчимэг тэргүүн байрыг тус тус эзэлж, багийн
нийлбэр дүнгээр шатрын тэмцээнд Жаргалант сум тэргүүн байр эзэлж
шилжин явах цом гардан авлаа . Уг тэмцээн нь Хангайн бүсийн сумдын хэмжээнд
волейбол, шатрын спортыг хөгжүүлэх зорилготой ба улирал бүр 1 сум
хариуцан явуулах юм. Хоёрдугаар улирлын тэмцээн 2015 оны 05 сард Баян овоо суманд
болох ажээ.