“Бид чадна” анхдугаар зөвлөгөөн боллоо
Жаргалант сумын ЗДТГазар,
Нийгмийн түншлэлийн баг, Аз жаргалын амьдрал ТББ-аас хамтран ”Бид чадна”
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар чуулга уулзалтыг 1-р сарын 20
ны билэгт сайн өдөр амжилттай зохион байгууллаа.Тус чуулганд Баянхонгор
аймгийн Халамж үйлчилгээний хэлтсийн НХХАГБХАХ албаны дарга
Х.Пүрэвбаатар, Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн асуудал хариуцсан
мэргэжилтэн Б.Алтантуяа, Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан
мэргэжилтэн Э.Соёлбадрах, Д.Нямжаргал,
олголт хариуцсан мэргэжилтэн В.Наранбаяр нарын бүрэлдхүүнтэй ажлын
хэсэг оролцон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай
хууль , амьжиргааны түвшингийн үнэлгээ болон хүнс тэжээлийн дэмжлэг
олгох үйлчилгээ, харилцаа, хандлагын талаархи мэдээллүүдийг өглөө. Мөн
энэ үеэр Т.Ууганцэцэг, Б.Дашдулам нар өөрийн урласан бүтээлүүдээрээ
үзэсгэлэн гаргасан нь иргэдийн талархлыг хүлээж байлаа. Мөн өөрөө
өөртөө ажлын байр гарган бусдыгаа хошуучлан ажиллаж байгаа Б.Ганзориг,
Т.Ууганцэцэг, Я.Дэлгэрмаа нарыг өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагналаа.
Төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалга хүргүүлэн Сайн
үйлсийн аяны хүрээнд “Хөл дулаан бол сэтгэл дулаан” уриан дор дулаан,
зузаан оймс аянд нэгдлээ. ЗДТГазар-26 ш 87000 төгрөгний, Байдраг ахлах
сургууль 40ш 110000 төгрөгний, Ахмадын холбоо 20ш 60000 төгрөгний,
эмнэлэг 12ш 24000 төгрөгний , ХААН банк 5 ш 15000 төгрөгний, Соёлын төв
7ш -23500 төгрөгний , Төрийн банк 4ш -12000 төгрөгний, цэцэрлэг 19ш-
52500 төгрөгний, цаг уур 8ш 24000 төгрөгний, Цагдаагийн хэсгийн дарга
Элбэгсайхан 2ш- 10000 төгрөгний дулаан оймсийг, Засаг даргын Тамгын
газар дурсамж-108000, өргөмжлөл 21000, Засаг дарга Д.Сайнбилэг 50000
төгрөгний печень, эмнэлэг 100ш кофе 25000, Олз баялаг худалдааны төв 100
ш аяга 10000, халамжийн мэргэжилтэн Г.Алтанцэцэг 30000 төгрөгний бэлэг
дурсгалын зүйлсийг чуулганд оролцогч иргэддээ сэтгэлийн бэлэг болгон
хандивласан байна. Бүтэн өдрийн турш үргэлжилсэн чуулгандаа сумын
нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 60 гаруй хувь нь хамрагдаж, зуны
дэлгэр цагт ахин уулзахын ерөөл тавин өндөр сэтгэгдэлтэй буцацгаалаа.
Соёлын төвийн Д.Ганболд багштай Эгшиглэн хамтлагийн сурагчид Сэтгэлийн
эгшиг концертоороо сонорыг нь мялаалаа. “Аз жаргалын амьдрал” ТББ-ын
гишүүн Ц.Энхтайван, У.Баярсайхан нар чуулгандаа оролцож байгаа
төлөөлөгчидөд сэтгэлийн урам зориг, хүсэл тэмүүлэл, эрч хүчтэй байхыг
уриалан ая дуугаа өргөж, М.Төгсгэрэл бусаддаа хандаж арга хэмжээний
талаарх сэтгэлийн үгээ хэлж сайн сайхныг ерөөлөө. “Бид чадна” чуулганы
төлөөлөлчид өөрсдийн чаддаг бүхнээрээ сум орныхоо цаашдын ажилд цаашид
манлайлан оролцохоо илэрхийлж “Бид чаднаа чадна” уриатайгаар ,”Хүн
хүндээ хайртай байдаг юм ” гэсэн сайхан дуугаар өндөрлөлөө.
ЗДТГазар Нийгмийн түншлэлийн баг