Жаргалант сумын ЗДТГазар, Нийгмийн түншлэлийн баг, Байдраг ахлах
сургуулийнЗ.Өнөржаргал багштай Өсвөрийн улаан загалмайн бүлгэм хамтран
"Зүүд биш л байгаа даа" нэвтрүүлгийг зорилтот 15 өрхийн нэг болох өрх
толгойлсон эх Оюуныд зориулан бэлтгэлээ. Энэ удаагийн ажил маань төрийн
бус байгууллагуудын дунд зохион байгуулагдсан ба энэхүү хүмүүнлэгийн
арга хэмжээнд:
Залуучуудын холбоо 11 шуудай аргал, Солонго гэрэл зургийн газар 3 ш эсгий гутал 3ш бэлэг,
Уяачдын холбоо дотуур, гадуур цагаан бүрээс,
Гэгээ дэлгүүр 0-5 насны 3 хүүхдэд өвлийн куртка, бэлэг, 5 м шалны хулдаас,
Тээвэрчдийн холбоо 5м хулдаас,
1-р багийн малчин Ё.Нямдаваа гэрийн эсгий туурга,
1-р багийн дарга Цэдэвсүрэн өрхний өнгө, оосор бүч,
Төрийн банк орны хивс,
Шагайн холбоо аяганы ширээ, сандал 4 ш,10 кг гурил, 5 кг будаа, 5кг боовны тос, 2 цамц, 1 өмд, ширээний бүтээлэг,
МХСүлжээ компани усны сав, ханын цаг,
3-р баг малчин З.Цэнд-Аюуш 2 богийн мах,
Ч.Бямбасүрэн 1 машин аргал,
Эмэгтэйчүүдийн холбоо тэмээний ноосон хөнжил,
Ахмадын холбоо цахилгаан тогоо, 10ш аяга, аяганы алчуур,
Нийгмийн түншлэлийн баг 50 төгрөгний хүнсний бүтээгдхүүн,
Олз худалдааны төв 2 орны бүтээлэг,
Цаг уурын ахмт олон цайны, хоолны халуун сав ,
Байдраг ахлах сургууль мод нүүрс,
ХААН банк орны аравчны хивс, 5 өнгийн аяганы ком,
Гарын буян Байдраг ХХК бялуу зэргийг гардууллаа.
Энэ өдөр Оюуны гэр бүлийг Сум дундын эмнэлэг бүрэн шинжилгээнд
хамруулж, Байдраг ахлах сургууль дотуур байрандаа үдийн зоог барьж
баярлууллаа.Хүмүүнлэгийн арга хэмжээ сайн үйлсийн аянд нэгдэн ажилласан
бүх байгууллага иргэддээ эрүүл энх, ажил хөдөлмөрийн гялалзсан амжилт
хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Д.Пагмасүрэн
Д.Пагмасүрэн