Сумын ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 10 цагт хуралдав. Хуралдаанаар хэлэлцэх
асуудлын дарааллын дагуу Төлөөлөгчид сумын эдийн засаг, нийгмийг
хөгжүүлэх 2014 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж, үндсэн чиглэлийн биелэлтийг 84 хувьтай буюу Хангалттай хэмээн дүгнээд сумын
эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2015 оны үндсэн чиглэлийг баталлаа. Мөн
Сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Орон нутгийн 2014 оны төсвийн тодотгол, 2015 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа.