Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Хөдөө аж ахуйн маркетинг" төсөл хэрэгжиж байна

2014-12-16

Хөдөө аж ахуйд суурилсан  бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүтээмж,нэр төрлийг нэмэгдүүлэх, малчид, малчдын бүлэг, хоршоодыг зах зээлтэй холбож  борлуулалтын сүлжээ бий болгоход  хөрөнгө оруулах замаар сонгосон аймаг сумын хөдөө аж ахуйн эрхлэгчдийн амьжиргааг дээшлүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Үйлдвэр хөдөө аж ахуйн яам Дэлхийн Банктай хамтран “Хөдөө аж ахуйн маркетингийн төсөл” хэрэгжүүлж эхэллээ.
2013-2016 онд хэрэгжих “Хөдөө аж ахуйн маркетингийн төсөл” нь Монгол улсын  ХАА-н салбарын хөгжлийг цогцоор нь дэмжин хөгжүүлэх шинэлэг загварыг турших гэж байгаагаараа онцлог гэж Үйлдвэр хөдөө аж ахуйн яам үзэж байна.
 
Тус төслийн хүрээнд мах, ноос ноолуур, сүү, жимс жимсгэнэ, xүнсний ногоо үйлдвэрлэгчдийг зах зээлтэй холбох замаар малчид, малчдын бүлэг хоршоо болон боловсруулах үйлдвэрүүдийн хооронд үйлдвэрлэлийн түншлэл бий болгох томоохон зорилт тавиад байна. Тодруулбал малчдын хоршоо, компани  Дэд төсөл бичиж, хэрэгжүүлэн  нэмүү өртөг шингэсэн ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулалтын сүлжээг бий болгон үйлдвэрлэгчидтэй түншлэл тогтоох загвар бий болгох  юм. Үүний зэрэгцээ орлого багатай, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд өрхийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалахад дэмжлэг үзүүлэх замаар тэдний орлогын эх үүсвэр, хоол хүнсний нэр төрлийг нэмэгдүүлэхэд нь тус төсөл бичил санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
ХАА-н салбарын  хөгжлийг цогцоор нь шийдэхэд үйлдвэрлэлийн бүтээмж, чанарыг сайжруулах нь чухал гэж үзэн мал эмнэлэг, үржил селекц, тэжээлийн үйлдвэрлэлийг сайжруулах ажлыг төслийн сумдын Мал эмнэлэг үржлийн тасагтай хамтран зохион байгуулж байна.  
Даян дэлхийн хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал хөтөлбөрийн санхүүжилтээр Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Дэлхийн банктай  хамтран  хэрэгжүүлж байгаа тус төсөлд Архангай аймгийн Хангай, Чулуут, Булган, Баянхонгор аймгийн Богд, Баацагаан, Галуут, Говь-Алтай аймгийн Дэлгэр, Халиун, Чандмань, Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Завханмандал, Цагаанхайрхан, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Түнэл, Тосонцэнгэл гэсэн 5 аймгийн 15 сум хамрагдана. 
                             Эх сурвалж:   http://mn.lampmongolia.mn/n/175

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%